
“Киви” хамтлагийн гурван бүсгүй продюсер Б. Ангирмаагийн хамт Европын орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс эхлэн аялан тоглолтоо хийсэн бөгөөд өнөөдөр Шведэд тоглолтоо хийх юм байна. Харин энэ сарын 18-нд Германд аялан тоглолтоо хийгээд эх орондоо ирэх аж. Тэд энэ сарын 22-нд Монголдоо ирэх юм.
М.Дөл