Хакерууд Австралийн парламентын цахим сүлжээнд халджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Хакерууд Австралийн парламентын цахим сүлжээнд халджээ

Хакерууд Австралийн парламентын цахим сүлжээнд халджээ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хоёрдугаар сарын 8-ны өдөр тус улсын парламентын компьютерийн сүлжээнд хакерууд халдаж, улс төрийн гурван намын мэдээллийн санг сүйтгэснийг мэдэгджээ. Энэ талаар тэрбээр даваа гаригт Канберра дахь Холбооны парламентын хуралдаан дээр мэдээлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад кибер халдлагын үеэр Холбооны парламентын мэдээллийн сангаас гадна Австралийн улс төрийн тэргүүлэх намуудын сүлжээнд халдсаныг тогтоожээ. Тодруулбал, хакерууд тус улсын Либерал Нам, Хөдөлмөрийн нам (ALP), Үндэсний нам (NPA) -ын компьютерүүдэд халдсан байна.

Моррисон мэдэгдэлдээ Үндэсний кибер аюулгүй байдлын агентлагийн мэргэжилтнүүддээ итгэж байгаагаа илэрхийлээд, энэ бүхний цаана гадаадын Засгийн газрын оролцоо бий хэмээн дурджээ.

Австралийн Ерөнхий сайдын мэдээлснээр, хакерууд тус улсын намуудын болон ажилтнуудын хувийн мэдээллийг гартаа оруулсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Австралийн холбооны цагдаагийн ажилтнууд болон Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Агентлагийн шинжээч нар гэмт хэрэгтнүүдийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: SBS News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж