М.Хиршер тэмцээний сүүлийн өдөр алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

М.Хиршер тэмцээний сүүлийн өдөр алтан медаль хүртэв

М.Хиршер тэмцээний сүүлийн өдөр алтан медаль хүртэв

Швед улсын Оред хоёрдугаар сарын 4-д эхэлсэн уулын цанын 2019 оны ДАШТ өндөрлөлөө. Тэмцээний хамгийн сүүлийн уралдаан өчигдөр эрэгтэй слалом төрөлд болсон бөгөөд Австрийн домогт тамирчин М.Хиршер хоёр удаагийн гулгалтын нийлбэр дүнгээр 2 мин 05.86 сек-н амжилт үзүүлэн сүүлийн өдөр алтан медаль хүртсэн.

М.Хиршер тэмцээний турш алтан медаль хүртэж чадаагүй байсан ба ийнхүү сүүлийн өдөр өөрийн үндсэн уралддаг төрөлдөө дэлхийн аваргын алтан медалийг хүртэв. Автсри залуугийн энэхүү алтан медаль нь түүний ДАШТ-ээс хүртэж буй 7 дахь алтан медаль, нийт 11 дэх медаль болж байна. Энэ амжилтаараа тэр ДАШТ-ий слалом төрөлд 3 алтан медаль хүртсэн Шведийн домог И.Стенмаркын амжилттай зэрэгцэж байгаа бол 7 дахь алтан медалиа хүртснээр ДАШТ-ээс 7 алтан медаль хүртсэн Австрийн Т.Зэйлерийн амжилттай зэрэгцэв.

Үүнээс гадна бас нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь слалом төрөлд Австрийн 3 тамирчин шагналын тавцан дээр гарсан ба ДАШТ-ий түүхэнд 1999 оноос хойш нэг улсын 3 тамирчин шагналын тавцан дээр гарсан анхны тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 1999 оны ДАШТ-д Австри бүсгүйчүүд ийн давхар цохилт хийж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж