Хүлээлтээс илүүг мэдрүүлэх цэнэглэгч картууд

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Хүлээлтээс илүүг мэдрүүлэх цэнэглэгч картууд

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд зориулан ямагт хүлээлтээс илүүг хүргэхээр ажилладаг Мобиком Корпораци цэнэглэгч картуудаа шинэчлэн худалдаанд гаргалаа. Шинэчлэгдсэн картууд 3 төрөлтэй бөгөөд хэрэглэгч бүрийн хэрэглээнд тохирсон үйлчилгээтэй тул өмнөхөөсөө илүү хэмнэлт, ухаалаг сонголттой байх болно.

‘’ЯРЬЯ БИЧЬЕ’’ цэнэглэгч карт

ЯРЬЯ БИЧЬЕ цэнэглэгч карт нь Мобикомын сүлжээнд голчлон ярьж, мессэж бичдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Та энэхүү картыг сонгосноор Мобикомын дугаартай бүх хэрэглэгчид рүү ХЯЗГААРГҮЙ* Ярих, Мессэж бичих эрхтэй болно.  Үйлчилгээний хугацаа нь 3, 7, 15, 30 хоног сонголттойгоос гадна бусад хэрэглээндээ зарцуулах нэмэлт нэгж дагалдана.

‘’ЯРЬЯ ЯРЬЯ’’ цэнэглэгч карт

ЯРЬЯ ЯРЬЯ цэнэглэгч карт нь сүлжээ харгалзалгүй ЯРЬДАГ хэрэглэгчдэд илүү тохирно. Учир нь та энэхүү картаар цэнэглэснээр Мобиком болон бусад бүх сүлжээнд хүссэнээрээ хязгааргүй ярих боломжтой. Хугацааны хувьд 4, 10 ,15 хоног гэсэн сонголттойн дээр нэмэлт нэгж дагалдана.

‘’ЯРЬЯ ДАТАДЪЯ’’ цэнэглэгч карт

ЯРЬЯ ДАТАДЪЯ цэнэглэгч картыг дандаа дататай байхыг хүсдэг хэрэглэгч танд зориуллаа.  1GB, 3GB, 5GB дата эрхтэй карт бүр Мобикомын сүлжээндээ хязгааргүй ярих давхар эрхтэйг дуулгахад таатай байна.  Мэдээж бусад хэрэглээнд ашиглах нэмэлт нэгж дагалдах болно.

‘’ОНЦГОЙ’’  урамшууллын цэнэглэгч карт

Нэг удаа цэнэглээд л бүтэн сарын турш ашиглах боломжтой ОНЦГОЙ цэнэглэгч карт худалдаанд гарлаа.  ОНЦГОЙ картаар цэнэглэснээр 31 хоногийн турш  Мобикомын сүлжээнд ХЯЗГААРГҮЙ ярьж, 8GB датагаар интернэт ертөнцөөр аялах боломжтой бөгөөд таны бусад хэрэглээнд зориулсан 4000 нэгж дагалдана.

“ОНЦГОЙ” урамшууллын цэнэглэгч картын дуусах хугацаа: 2019.02.18 – 05.18 дуустал.

Хэрэглэгч таны хэрэглээнд нийцүүлэн шинэчлэгдсэн цэнэглэгч картуудыг Мобикомын бүх үйлчилгээний салбар гэрээт дилер, онлайн салбараас худалдан авах боломжтой.

*ХЯЗГААРГҮЙ хэрэглээ нь зүй зохистой хэрэглээгээр хязгаарлагдана.

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж