АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцрохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцрохыг шаардлаа

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцрохыг шаардлаа

"МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон бусад төрийн бус байгууллагууд өнөөдөр /2019.02.18/  Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж тулган шаардах бичгийг өгчээ.

Тус тулган шаардах бичигт дурдсанаар:

…Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчмаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах  гурван үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт Монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас шаардаж байна" гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж