БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа | News.MN

БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

Сүүлийн зургаан жил маргаантай яваа Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) маргаантай асуудлын шалтгааны талаар өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгаагүй ч хүмүүст тэгж ойлгогддог. Энэ асуудалд шүүхийн маргаан байсан тул бид өнөөг хүртэл дуугүй байсан.

Оюуны өмч улсын бүртгэлээс Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байгааг тодорхойлсон байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоог татвараа төлөхийг шаардсаны дагуу таван жилийн татвар буюу 3000 ам.долларыг төлсөн. Энэ бүхнээс харахад Монголын сагсан бөмбөгийн холбоо нь нэг л бий.

Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байгаа аж.  Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан гэлээ.

Тухайлбал, тэд Монголын үндэсний олимпын хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан гэсэн юм. Энэ бүх үйлдэл нь монголын сагсан бөмбөгийн хөгжилд саад болж байна гэж үзээд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нараас шаардлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bymbaa 2019-02-18 202.9.43.106

Dvrem jurmaa bielvvl

Avatar

Zorigoo 2019-02-18 103.9.90.130

2012-2016 онд МҮСБХ лигийг мэргэжлийн дээд түвшинд ямар гоё зохион байгуулж байв аа. 2016 оноос хойш байхгүй ээ. Одоо лигтэй ч юм шиг үгүй ч юм шиг. Сэтгэлтэй зүтгэлтэй хүнд нь холбоог нь өг л дөө тахийсан Шараваа минь

Avatar

Зочин 2019-02-18 182.160.32.113

гахай эрдэнийн явуулга уу?

Avatar

Zolio 2019-02-18 202.21.120.242

Хүрлээгийн шийдвэр нүдээ олоосой.

Avatar

erdee 2019-02-18 202.21.120.242

Ц.Шаравжамцад хариуцлага тооц

Avatar

Saki 2019-02-18 202.21.120.242

Taarsan ch 2 bol doo. Sharawjamts Bayartsogt LOL

Avatar

Zochin 2019-02-18 202.21.120.242

Sharwaa guai guriigeed l Enkhbold ax shigee gurger nohor bhnee bas. Zolig chin Bas l gyndgar yumaa

Avatar

58 2019-02-18 202.21.120.242

Sagsan bombog odoo l hogjih gj bgn bn daa. Iiimerhuu Sharwaa. Tsogoo shig gainuud haa gazar baidiin gesen. Odoo hogjih tsag n bolsiin bnoo.

Avatar

255 2019-02-18 202.21.120.242

Одоо болилдоо Шарваа хөгшөөн. Зайл л даа.

Avatar

АК 2019-02-18 103.9.90.130

ШАРАВЖАМЦ ЭХ ОРОНЧ ТАМИРЧИН, УЧИР 2008 ОНЫ ОЛИМПИЙН АВАРГА ТӨРӨХӨД 2018-08-14-НД ТАЛБАЙ ДЭЭРХ ХҮН БОЛГОНТОЙ, МӨН НАДТАЙ ХАЛУУН ГАР БАРИН /2 ТАЛААСАА ГАРЫНХАА АЛГАА ЦОХИЛЦОН/ МЭНДЧИЛЖ,ДОГОЛЖ БАЙСАНСАН, ТЭГЭХЭЭР СПОРТЫГ ЖААХАН ТОМ /АЛСЫН ХАРААТАЙ/ ХАРДАГ ХҮН БАЙХОО, АМЖИЛТ ХҮСЬЕ...

Avatar

1111111 2019-02-18 203.91.119.163

Тулга гэж нөхөр хүн болгонд очиж сагсан бөмбөгийн холбоог зарчих гээд л явах юм даа... Эрдэнэд үнэ хүргэж чадсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж