БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

Сүүлийн зургаан жил маргаантай яваа Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) маргаантай асуудлын шалтгааны талаар өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгаагүй ч хүмүүст тэгж ойлгогддог. Энэ асуудалд шүүхийн маргаан байсан тул бид өнөөг хүртэл дуугүй байсан.

Оюуны өмч улсын бүртгэлээс Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байгааг тодорхойлсон байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоог татвараа төлөхийг шаардсаны дагуу таван жилийн татвар буюу 3000 ам.долларыг төлсөн. Энэ бүхнээс харахад Монголын сагсан бөмбөгийн холбоо нь нэг л бий.

Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байгаа аж.  Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан гэлээ.

Тухайлбал, тэд Монголын үндэсний олимпын хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан гэсэн юм. Энэ бүх үйлдэл нь монголын сагсан бөмбөгийн хөгжилд саад болж байна гэж үзээд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нараас шаардлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж