ЛеБроны баг ялалт байгуулж, К.Дюрант үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

ЛеБроны баг ялалт байгуулж, К.Дюрант үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав

ЛеБроны баг ялалт байгуулж, К.Дюрант үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав

Хойд Америкийн НБА-н 2019 оны Бүх оддын тоглолт гурван өдөр болж өндөрлөлөө. Өнөө өглөө тэмцээний хамгийн оргил үйл явдал болох бүх оддын тоглолт болсон. Энэ удаагийн тоглолтонд ЛеБрон Жеймсийн баг өрсөлдөгч Яннис Антетокунмпогийн багийг 178:164 харьцаатай хожсон. Тоглолтын эхний хагаст Грек тоглогч Яннисын баг 95 оноо авсан бол ЛеБроны баг 82 оноо авсан. Ингээд тоглолтын сүүлийн хагаст ЛеБроны баг эргэн ирэлт хийж тоглолтын төгсгөлийг сайн хийснээр энэ удаагийн тоглолтын ялагч болсон байна.

ЛеБрон Жеймсийн багаас К.Дюрант 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Л.Жеймс, К.Леонард 19 оноо, К.Ирвинг 13, Ж.Харден 12 оноо авсан бол сэлгээнээс К.Томпсон 20 оноо, Д.Лиллард 18, Б.Бейл, К.Таунс нар 11, Б.Симмонс 10 оноо авчээ. Харин Д.Уэйд 7, Э.Дэвис 5, Л.Алдриж 2 оноо авчээ. Хожил байгуулсан Л.Жеймсийн багаас энэ удаагийн бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч тодорсон бөгөөд К.Дюрант карьертаа 2 дахь удаагаа үнэ цэнэтэй тоглогч болжээ. К.Дюрант одоогоос 7 жилийн өмнө бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж