"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай" | News.MN

"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай"

"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай"

"Бүх сурагчийг сурах бичгээр хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай"

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.02.18/ 2018-2019 оны намрын чуулганы хуралдаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо намрын чуулганаар нийт 11 удаа хуралдаж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хууль, дагасан хоёр хууль, таван харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, таван хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна. Мөн УИХ-ын намрын чуулганы хуралдаан хуралдаагүй, тасалдсан ч энэ хугацаанд нэг ч удаа хурлаа таслаагүй байнгын хороо бол тус байнгын хороо юм байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг тус тус сонсч, Засгийн газарт чиглэл өгсөн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын асуудал, соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай зэрэг асуудалд онцгой анхаарч ажилласан. Одоо тус байнгын хороонд Хөдөлмөрийн хууль, эрүүл мэнд, нөхөн үржихүй, Тамхины хяналтын тухай хууль, Бичил уурхай эрхлэгчдийн иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол зэрэг чухал хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Байнгын хорооноос халамжийн байгууллага болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалтын төвүүдийн чиглэлээр, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж  байна. Энэ ажлын хэсгийг ахалж, орон нутаг болон нийслэлийн мэргэжилт сургалтын төвүүдтэй хамтарч ажилласан. Ер нь бол хуулийг шинэчлэх шаардлагатайг онцлоод ажлын хэсгийн зүгээс суралцаж байгаа оюутнуудад сар бүр олгодог тэтгэлэг олгох ёстой гэдгийг холбогдох яамдад нь хүргүүлсэн. Үүний дагуу оюутнуудад 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс оюутнуудын тэтгэлгийг олгохоор болсон.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Хүүхэд хамгааллын асуудлаар байнгын хороо тодорхой арга хэмжээ авчээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд KFC-ээс хүүхдүүд хордсон асуудал гарсан. Ер нь хүүхэд хамгааллын асуудлаар хүүхдийг хордуулсан ийм тохиолдолд хариуцлагыг өндөржүүлэх боломж бий юу?

-KFC –тэй холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл байнгын хороонд ирээгүй байна. Гэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр хариуцлагыг чангатгах, хүүхдийн хоол бэлтгэж байгаа бол хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах боломжтой.

-Байнгын хорооны даргын ажлаа хэзээ өгөх вэ?

-Хуульд заасны дагуу байнгын хорооны ажлаа тайлагнаж байгаа. Чуулган завсарлах өдөр миний бие сайдаар томилогдсон  бөгөөд байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байгаа. Байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудал чуулганы хуралдаанаар ордог учраас ээлжит бус эсвэл хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Төрийн нарийн бичгийн даргатайгаа газрын дарга нар ажиллаж чадахгүй гэсэн мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Манай яамны Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой миний нэр дээр ямар нэг санал хүсэлт ирээгүй байна. Өөр байгууллага руу тавьсан асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Их тэнгэр худалдааны төвд байсан уран зургууд дандаа хуулбар гэх мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд яригдах боллоо. Яам энэ чиглэлээр шалгаж, тодруулсан зүйл бий юу?

-Соёлын өв алдагдаж байгаа эсэх, баримттай эсэх талаар яаралтай мэдээлэл бэлтгэж өгөх хүсэлтийг өнөөдөр өглөө яамны шуурхай хэлэлцүүлгийн үеэр ярьж, үүрэг өгсөн байгаа. Хэрэв хуурамч гэх баримт байгаа бол бидэнд ирүүлж, бид энэ чиглэлээр ажиллана.

-Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтаас гарсан. Сэргээх, шинэ барилга барина гэж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байх шиг байна?

-Байгалийн түүхийн музейг КОЙКА-аас буцалтгүй тусламжтайгаар барих ажил сүүлийн хоёр, гурван жил яригдаж байгаа юм. Тус байгууллагын ажлын хэсэг ирж үзээд одоогийн байгаа газар нь жижигхэн байгаа учраас Хотын захиргаанаас өөр газар олгож өгөх санал өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй юм билээ. Тиймээс Солонгосын буцалтгүй тусламж худлаа болсон учраас бид энэ асуудлыг хөөцөлдөж байгаа бөгөөд бүр болохгүй бол улсын төсөв болон  өөр бусад олон улсын байгууллагын тусламжийг судалж байна.

Сурах бичгийн хүрэлцээ муу, зарим орон нутагт огт сурах бичиггүй байсаар энэ хичээлийн жилийг үдэж байна. Ер нь сурах бичгийн нэг стандарттай болоод ирэх хичээлийн жилээс өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Энэ жил сурах бичигт 3,6 тэрбум төгрөгийн төсөв байгаа. Улсын хэмжээнд сурах бичигтэй болгоно гэвэл 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг яамныхан хэлж байна. Цаашид сурах бичгийг яах ёстой вэ гэвэл улсын төсөвт хангалттай тавих эсвэл бага болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс авч, арилжааны хэлбэр лүү оруулаад явах хоёр боломж байгаа юм.

Хүүхэд хамгааллын төсөв 2018 онд таван тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд зарцуулалт нь тавилга, хурал цуглаанд зарцуулагдсан гэсэн шүүмжлэл байсан. Энэ зарцуулалтад байнгын хороо хяналт тавьсан уу?

-Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар байнгын хороо шалгасан. Хэвлэл мэдээллээр явсан тавилгад зарцуулсан гэдэг нь хоёр талтай юм билээ. Яагаад гэвэл  хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, хамгааллын байрууд шинээр ашиглалтад орсон. Тэр зорилгын хүрээнд тодорхой хэмжээний тавилгад зарцуулагдсан байсан. Энэ жилийн найман тэрбум төгрөгийг зорилготой, олон хүүхдийн эрхийг хамгаалж чадах хүрэх үр дүнтэй төслүүд рүү оруулж, хяналтаа сайн тавих ёстой гэж үүрэг чиглэл өгсөн.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-18 202.126.89.65

E-book хэлбэрээр сурах бичгээ тараа. Ном олдохүй 1 нь ашиглаж л байг

Avatar

Hunii nudnii harts mun ch ih yum heldeg yum, ene harts yavtsguiee :P 2019-02-18 160.242.11.229

Unagaah heregtei geed 2 garaa urguud BAAGII ter zasagtaa saidaar orood suutsan. Yu gej oilgoh uu? Elentsgiin yos zui ene ter. Mongoliin uls tur gej zugeer l NAIMAA

Avatar

Terbum 2019-02-18 79.202.46.194

40 terbumiig xusax ajillagaa exlj bnadaa

Avatar

Nd 2019-02-18 172.58.187.165

Ajilaa avaad shuud business hiih n dee shudarga garuu guu yu

Avatar

Эцэг эх 2019-02-18 202.21.100.202

Жил бүр шахуу өөр өөр сурах бичиг гаргаж бизнес хийдгийн болиулаач ээ. Өрхийн төсөв, улсын төсөв ч хэцүүдлээ. Тэр гарч байгаа сурах бичгүүд нь хүүхдэд юм сурахад зориулагдаагүй ч байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-18 202.21.100.202

Жил бүр шахуу өөр өөр сурах бичиг гаргаж бизнес хийдгийн болиулаач ээ. Өрхийн төсөв, улсын төсөв ч хэцүүдлээ. Тэр гарч байгаа сурах бичгүүд нь хүүхдэд юм сурахад зориулагдаагүй ч байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-18 202.9.43.130

Сурах бичгээр бизнес хийх санаатай юу. Сурах бичгээ чанартай алдаа багатай хийлгэхийг бод. Улсын сургуульд нэг төрлийн сурах бичиг хэргэлдэг болох. Эцэг эхчүүд худалдаад авдаг шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-18 122.201.23.122

AAV EEJ N HUUHEDDEE SURAH BICHIG ABAH YOSTOI SH DEE. YUN TUREES MUNGII N DAAN CH GEH SHIG, EEN DAMPUU SETGELGEEGEE BOLIOCH

Avatar

KFC-д хүүхэд хордсон тухай асуудал бол хүүхэд хамгааллын асуудал биш ээ 2019-02-18 202.21.120.242

KFC-д хүүхэд хордсон тухай асуудал бол хүүхэд хамгааллын асуудал биш ээ, эрүүл ахуй, мэргэжлийн хяналт, хоолны технологи, ариун цэврийн горим алдагдсан асуудал. Иймээс хүүхэд хамгаалалд асуудал болгоныг хоьж, холион бантан болгохгүй байхыг хүсье, сэтг_үүлчид бол Гишүүд ээ. Ингээд хариулт өгчих мэдлэгтэй хүн даанч байхгүй нь харамсалтай юм аа

Avatar

Зочин 2019-02-18 122.201.24.147

Энэ хүмүүс Сайд дарга болонгуутаа яаж өргөн цар хүрээтэй олигтойхон юм тонших уу л гэж боддог байх аа. Ярианаас нь илт анзаарагдаж байна

Avatar

Зочин 2019-02-18 176.179.160.173

Энэ жүжигчин Баагий бас идэж амжихуу санаа бол байна ай. Сайд болж авсан дээрээ гялс хэдэн тендер цохчих гээд

Avatar

Зочин 2019-02-18 66.181.161.63

Бас нэг зүйл байгааа нь математикийн хичээл бидний үеийнхээс их өөр, тэр тусмаа их төвөгтэй болсон санагдсан. Зүгээр Х (икс)-тэй тоо зохиогоод бодчих юмыг ямар ямар арга гэнэ вэ их л төвөгтэй байдлаар бодох юм. Миний хувьд бол одоо шаардлага гарвал 20-тойдоо сурсан ганц мэхээ хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг Х-тэй тоо зохиож байгаад л бодчихдог. Би хоцрогдсон бололтой. Олимпиад гүнзгийн анги нь тэр элдэв янзын аргаараа боддог юм байгаа биз.

Avatar

Зочин 2019-02-18 66.181.161.63

Бас нэг зүйл байгааа нь математикийн хичээл бидний үеийнхээс их өөр, тэр тусмаа их төвөгтэй болсон санагдсан. Зүгээр Х (икс)-тэй тоо зохиогоод бодчих юмыг ямар ямар арга гэнэ вэ их л төвөгтэй байдлаар бодох юм. Миний хувьд бол одоо шаардлага гарвал 20-тойдоо сурсан ганц мэхээ хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг Х-тэй тоо зохиож байгаад л бодчихдог. Би хоцрогдсон бололтой. Олиомпиад гүнзгийн анги нь тэр элдэв янзын аргаараа боддог юм байгаа биз.

Avatar

Зочин 2019-02-18 66.181.161.63

Одоо дунд сургуульд үзэж байгаа хичээл арай л их байнаа. Манай хүүхэд 7-р ангид сурдаг. 18 хичээл үзэж байна. Хүүхдийг их даалгавар ачааллаар дарж, сурах сонирхлыг мохоож, залхаан цээрлүүлэх бодлого явагдаад байна уу?

Avatar

Зочин 2019-02-18 66.181.161.63

Одоо дунд сургуульд үзэж байгаа хичээл арай л их байнаа. Манай хүүхэд 7-р ангид сурдаг. 18 хичээл үзэж байна. Хүүхдийг их даалгавар ачааллаар дарж, сурах сонирхлыг мохоож, залхаан цээрлүүлэх бодлого явагдаад байна уу?

Avatar

Зочин 2019-02-18 66.181.161.63

Одоо дунд сургуульд үзэж байгаа хичээл арай л их байнаа. Манай хүүхэд 7-р ангид сурдаг. 18 хичээл үзэж байна. Хүүхдийг их даалгавар ачааллаар дарж, сурах сонирхлыг мохоож, залхаан цээрлүүлэх бодлого явагдаад байна уу?

Avatar

хэхэ 2019-02-18 103.57.92.42

юууу вэээ

Avatar

иргэн 2019-02-18 43.242.243.56

Сурах бичиг хэвлэх бол Адмон үнэтэй шүү, дэмий

Avatar

хэхэ 2019-02-18 103.57.92.42

МӨНГӨ ШААХ НЬ ПИЗДА ЧИНЬ

Avatar

Зочин 2019-02-18 202.126.89.14

ЖДҮ-ээс хуулийн цоорхойг болон эрх мэдлээ ашиглан авсан мөнгөний хүүг УИХ-ын гишүүдээс одоогийн ломбардны хүүгээр мөнгөө бодож аваад ххүхдийн сурах бичгийг хэвлэе. Уриалж байна. Учир нь : 94 тэрбум * 6 хувь = 5,64 тэрбум * 12 сар= 67.68 тэрбум төгрөг шүү. Тэгэхэд бид 40 тэрбумаар хүүхдийн сурах бичгээ хэвлэх мөнгөгүй..... ?????

Avatar

Сайдаа, 2019-02-18 202.70.40.154

Сайдаа, \nИйм иx хэмжээний болон ер нь төлөвлөж байгаа xөрөнгө оруулалт xийxээсээ өмнө өмнөx сураx бичгийн алдаа оноог сайтар цэвэрлэж, алдаа мадаггүй сураx бичиг гаргаарай. Xэрвээ үүнийг та xийж чадвал Монголын боловсролын салбарт оруулж байгаа юугаар ч үнэлшгүй xөрөнгө оруулалт болно шүү. Одоогийн сураx бичгийн тодорхой хувь нь ойлгоxод бэрx, алдаа мадаг иxтэй, чанарын шаардлага xангаxгүй сураx бичгүүд багагүй байгааг зоригтойгоор цэвэрлээрэй.

Avatar

Зочин 2019-02-18 64.119.19.89

Саранчимэг Байнгын хорооны үнэр авчээ

Avatar

Зочин 2019-02-18 203.217.139.226

за одоо мөнгө яриад эхэлсэн дээ ... хихихи

Avatar

Зочин 2019-02-18 202.126.89.171

Жил бүр сурах бичиг хэвлэхээ л больчих.

Avatar

зочин 2019-02-18 103.229.122.110

пиздаа энгээд мөнгө угаах гээд ундаг юм МАН пиздаанууд төрд гархаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж