Ховд голд осолдсон хүүгийн цогцсыг 6 дахь өдрөө хайж байна | News.MN

Ховд голд осолдсон хүүгийн цогцсыг 6 дахь өдрөө хайж байна

Ховд голд осолдсон хүүгийн цогцсыг 6 дахь өдрөө хайж байна

Ховд голд осолдсон хүүгийн цогцсыг 6 дахь өдрөө хайж байна

Ховд аймагт зургаан настай хүү хоёрдугаар сарын 13-ны өдөр алга болсон юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зургаан настай хүү 16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00 цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очсон байна.

Тэд 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир 19.45 цагт эрлийг түр зогсоон хоёрдугаар сарын 14-ны өдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж  шумбалт  хийжээ. 

Өчигдрийн /2019.02.17/  байдлаар хүүхдийн осолдсон газраас голын урсгал дагуу 350 метр урттай, дөрвөн метрийн өргөнтэй мөсийг цөмлөж, хоёр аврагч, 12 удаагийн шумбалт хийсэн байна. Ховд голын эрэг дагуу явганаар 12 км-т, завиар зургаан  км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй учир 19.50 цагт түр зогсоожээ. Өнөөдөр 09.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн хүмүүс нийлсэн 90 гаруй хүмүүс Ховд голын эрэг дагуу цогцсыг хайж байгаа аж. Хүүгийн гэр бүл Ховд аймгийн Баянхошуу багт оршин суудаг юм байна.

 Э.БУРАМ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-18 202.179.27.61

Мөсөн доогуур хол урссан байхаа зайлуул. Бага насны хүүхдэдээ хяналт тавих хэрэгтэй шүү хөдөөнийхөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж