"Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцэнэ" | News.MN

"Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцэнэ"

"Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцэнэ"

"Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцэнэ"

Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцэн батлах “Хамтдаа хэлэлцье” аян эхлүүлж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа “Одоо мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсан бөгөөд нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, гэр бүлд тулгарсан олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чадахгүй байгаа нь Монгол Улсын шүүхээс 2018 онд шийдвэрлэсэн хэргүүдийн тоон мэдээллээс харагддаг. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх санаачлагыг гаргаж байна. “Хамтдаа хэлэлцье” аяныг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс гурван сарын хугацаатайгаар эхлүүлж байна. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг бүхий л сувгаар олон нийтэд танилцуулна” гэлээ.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж 2019 оны зургаадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баяраар хууль санаачлах эрх бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэх ажээ.

Түүнчлэн гэр бүлийн салалт нэмэгдэж, үр дагаварт нь хүүхэд өнчирч, хүүхдийн эрх зөрчигдөх, хүмүүжил төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх зэрэг олон сөрөг үзэгдэл газар авч байгаа. Тухайлбал, 2018 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн тоон мэдээллээс харахад 2018 онд 2945 гэрлэлт цуцлагджээ. Мөн хүүхдийн тэтгэлэг олгох 1146 хэрэг, эцэг тогтоолгох 391 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Хүүхдийн тэтгэмж олгохоор тогтоогдсон маргааны 30 гаруй нь л тэтгэмжээ төлдөг байна. Мөн Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон 76 мянга 893 эцэг, эх байгаа нь гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд байх шаардлагатайг илтгэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-18 64.119.25.150

Гэр бүлийн хуулинд зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд гэж онцлох нь буруу заалт болоод байна. Эмэгтэй хүнээс гэрийн олон зүйл хамааралтай. Сүүлийн үед үүрэг хариуцлагаа хүлээхгүй нэг эрээс хүүхэдтэй болоод хөрөнгийн шүүхээр зальжин аргаар аваад хүүхдүүд өнчирч өөрөө өрх толгойлсон эмэгтэй гэж ичихгүй яриад явна. Эцсийн эцэст энэ байдал чинь олон сайхан залуучууд эрчүүдийг гудамжинд гарган тэд сэтгэл санааны дарамтад орж архи ууж зарим нь бурхан болох хог түүж амьдарч байгаа судалгааг гаргаж харж үзэх

Avatar

Зочин 2019-02-18 78.193.207.96

Гэр бүл , хайр дурлал гэдэг бүх юм нь зуун хувь сайн дурын үндсэн дээр , хүний хүсэл сонирхол дээр бүтэх ёстой .\nАрабын шариат шиг хүнийг хүчээр суулгасан , хариуцлага үүрүүлсэн ,салах нийлэхийг нь хориглосон хууль батлах юм бол шинээр гэр бүл зохиох залуус олдохоо болино шүү . За би лав тэгэж өөрийгөө яланд барьж өгсөнөөс ганцаараа өөрийнхөө дураар хорвоог барсан нь дээр гэж үзнэ . Гэхдээ хүүхдийн эрхийг бол дээд зэргээр хамгаалах нь зөв .

Avatar

Ввв 2019-02-18 122.201.21.124

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч аас асууж байж хуулиа батлаарай

Avatar

Зочин 2019-02-18 183.177.98.174

Та нар баар ресторан цэнгээний газруудаар хэдэн хувь нь хүүхнүүд байгааг анзаарсан уу?

Avatar

Нийт монголчуудад ухаарал хайрлаач 2019-02-18 183.177.98.174

Сүүлийн үед эмэгтэйчүүдээс маш их асуудал үүсч байгааг яах вэ? Архидаад алга болно. Юм болбол эрчүүдээ харин дарамталдаг болсон шүү дээ цагдаа дуудаад эрчүүдээ явуулах бол юу ч биш болсон. Гадуур өөр хүнтэй явах бол энгийн нэг асуудал болсон тэрнээс нь болоод эр нөхөр нь юм хэлэхэд дарамталсан гээд шууд цагдаа дуудна. Энэ ер нь юу л болоод байна даа. Эхлээд энэ улсын төрийг 30 жилийн өмнө сүйрүүлж дуусгаад одоо гэр бүлүүдийг нь сүйрүүлээд дуусгах гадны төлөвлөгөө явж байна даа. Ирээдүй алга.

Avatar

иргэн 2019-02-18 103.212.116.252

гэр бүл салах шалтгаан гэр бүлээс гадуур харилцаа ихэд нөлөөлдөг нь ихэнх судалгаа тоо баримтаар нотлогдсон. санаатайгаар гэр бүл үймүүлэх явдалч гарч байна иймд бас нэг өнцгөөс харж санаатайгаар хүний гэр бүл үймүүлэгчид хариуцлага тооцдог болмоор юм.

Avatar

Иргэн 2019-02-18 122.201.21.12

АН сэрж байна.АН-ын нэр хүнд тааруу хэвэр, УИХ-д бүлэг ч үгүй боллоо. Харин намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудаа тодорхой ажлууд барьж авч хийлгэх гэж л дээ. Сонгууль хаяанд ирчихээд байхад ямар гараа өргөөд бууж өгөлтэй биш, АН байгаа гэдгээ харуулах гэж л дээ.

Avatar

Иргэн 2019-02-18 122.201.21.12

АН сэрж байна.АН-ын нэр хүнд тааруу хэвэр, УИХ-д бүлэг ч үгүй боллоо. Харин намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудаа тодорхой ажлууд барьж авч хийлгэх гэж л дээ. Сонгууль хаяанд ирчихээд байхад ямар гараа өргөөд бууж өгөлтэй биш, АН байгаа гэдгээ харуулах гэж л дээ.

Avatar

Иргэн 2019-02-18 103.26.194.170

Энэ УИХ н гишүүн З.Нарантуяа ѳнгѳрсѳн ерѳнхийлѳгчийн сонгуулийн үеэр ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙГ тэглэх амлалт ѳгч байхад гол дүрд нь тоглочихсон боломжтой гээд л улаан цайм худлаа ярьж байсан нь нүдэнд харагдаад байдаг юм, ичих булчирхайгүй эмэгтэй байна лээ дээ. Ингэж л жинхэнэ улс тѳрч болдог байх л даа.

Avatar

Хосоо 2019-02-18 103.87.255.66

Одоо мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуульд Эхнэр, нөхрийн гэр бүлээс гадуурх харилцааны талаар огт дурдагдаагүй байдаг. Энэ асуудлыг зохицуулаад хориглоод оруулаад өгчихвөл гэр бүл салалт болон хүүхдийн эрхийн асуудал цэгцэрнэ.

Avatar

Монгол 2019-02-18 78.193.207.96

Гэр бүлийн хуулинд хүнмй эрхийг зөрчсөн иймэрхүү заалт оруулвал шинээр гэр бүл болох хүн олдохоо болино шүү .

Avatar

Зочин 2019-02-18 103.229.122.110

Эр эмийн хооронд юун хууль яриад байнаа? шаалцаж хүүхэд хийлцэхэд бас та нарын хуулийг уншаад сууж байх уу? Эхнэр нөхөр нийл салхад та нарын хуулийг бас баритлах уу? битгий ш**. Тэр ЖДҮ тэйгээ тэр махны 13 мянга болцон байгааг яри!!!

Avatar

тал бүрээс нь харах хэрэгтэй дээ 2019-02-18 202.70.44.46

Гэр бүл салалт гэхээр л эмэгтэйчүүд, хүүхдийн эрх гэж хэт өрөөсгөл хандах юм. Үнэндээ эмэгтэй хүнээс ч хамаарах зүйл маш их байгаа. Ялангуяа шашин шүтлэг, мухар сүсэг, гэр бүлийнх нь буруу хүмүүжил, үр хүүхэдтэй болж түүгээрээ дамжуулаж эд хөрөнгөжих, улмаар тэтгэлэг авч амжиргааны эх үүсвэрээ бий болгох зэрэг маш муу сөрөг үр дагаврууд Эмэгтэйчүүд тан нарт бий. Гэр бүл гэдэг Эрэгтэй Эмэгтэй иргэний хоорондын харьцаа юм. Тиймээс энэ шинэ хууль Эрэгтэй хүнд ч, Эмэгтэй хүнд ч нэлээн хатуу байх…

Avatar

Дуугуй номхон эр 2019-02-18 64.119.27.251

Уламжлалт ахуй амьдралд нэг гэр булд 1 толгойн удирлага гэхуу нэг бичигдээгуй Хууль байсан. \nХарин Одоо 2 толгойтой болоод хоорондоо таарч тохирохгуй элдэв хэруул гардаг эцэстээ зодолдож дараа нь салах хэмжээнд очидог нь унэн.\nЭмэгтэйчуудийн эрх хэмжээ ихсээд бугдийг еерийн хуслээр явуулах гэж их оролдоод эцэстээ хохирч улдэх нь ч бас бий шуу.

Avatar

Зочин 2019-02-18 202.21.106.121

Setgetsiin ovchtei humuusiin asramjiin gazariig sergeej ogohiig husey.

Avatar

ЗОЧИН 2019-02-18 124.158.113.47

Энэ хуулиараа эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийг сайн хамгаалж өгөх хэрэгтэй … Эрчүүдэд хүлээлгэх хариуцлагыг нэмж буруутай талаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээлгэх.. Гэр бүлийн гардуурх харилцаа архи тоглоомноос болж олон олон хүүхэд өнчирч олон эмэгтэйчүүд хохирсоор байна. Гэтэл эрчүүд хүүхэдтэй гэдэгээ мартан дараагийнхаа амьдралыг зохиож өөр бусад хүүхэд эмэгтэйчүүдээр тоглож байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд эмэгнэлтэй

Avatar

Хүн 2019-02-18 78.193.207.96

Хүнтэй суухаа л больчихгүй юу . Хазгар хүүхэн хадамсаг . Хүнийг муулан шийтгэн гэрлэдэг хэн бэ өөрөө .

Avatar

Зочин 2019-02-18 203.91.114.244

дэмжиж байна. Энэ хуулийг яаралтай шинэчилье. Гэр бүл гэдэг улсын үндэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж