Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммид бин Салман Өмнөд Азийн орнууд болон Хятадад хийх айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр ням гаригт Пакистанд хийж буй айлчлалынхаа үеэр Энэтхэг улстай цөмийн зэвсгийн асуудлын улмаас сөргөлдөөнтэй байгаа Пакистанд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээлжээ.
Тэрбээр "Энэ бол эхний том алхам. Цаашид сар бүр, жил бүр энэ нь өсөн нэмэгдэх бөгөөд хоёр орны хувьд ашигтай байх болно. Бид Пакистантай найрсаг, ах дүүсийн харилцаатай явж ирсэн. Бид хамтдаа хүнд цаг үеүдийг туулсан, цаашид ч бидний харилцаа улам батжих болно" гэжээ.
Хунтайж Мухаммедын айлчлал нь Пакистан, Энэтхэгийн хурцадмал байдлыг улам бүр дордуулах эрсдэлтэй аж. Энэ долоо хоногийн эхээр Кашмир мужид амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 44 цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн билээ.
Пакистаны Ерөнхий сайд Имрах Хан хүндэт зочноо биечлэн угтан авч, Ерөнхийлөгчийн ордон хүртэл хамт явцгаажээ. Хоёр улс мөн уул уурхай болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Пакистан дээрх хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд сулраад буй мөнгөн дэвсгэртээ чангаруулах алхам хийх ажээ. Саудын Араб 1980 оноос хойш Пакистанд 6 тэрбум ам.долларын зээл олгосон байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ