
Хүлээн авалтад Гадаад хэрэг, худалдааны департаментын Ёслолын албаны дарга А.Планкет, Хойд Азийн газрын захирал Г.Флетчер, Хятад, Монголын хэлтсийн дарга Ж.Томпсон, Сидней хотноо суугаа Монгол Улсын Өргөмжит Консул П.Слоун, Канберра дахь Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нар, Австралийн Парламентын гадаад харилцааны алба, Австралийн Гадаад худалдааны агентлаг, Нийслэлийн удирдах газар, Монголтой хамтын ажиллагаа бүхий Австралийн пүүс, компанийн төлөөлөгчид, “Австрали дахь Монголчуудын холбоо” болон Сидней, Канберра хотноо сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл болох 100 гаруй хүмүүс оролцов.
Элчин сайд Ц.Жамбалдорж хүлээн авалтыг нээж, Монголын Үндэсний их баяр наадам, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй үг хэлж, монгол үндэсний хоол, идээ будаагаар үйлчлэсэн талаар Гадаад Харилцааны Яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.