"Төр иргэнийхээ мэдээллийг хамгаалж чадахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

"Төр иргэнийхээ мэдээллийг хамгаалж чадахгүй байна"

"Төр иргэнийхээ мэдээллийг хамгаалж чадахгүй байна"

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ. Цахим бодлогын түр хорооноос нийтдээ дөрвөн чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл технологийн аюулгүй байдал, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн зохион байгуулалтыг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилт гэсэн чиглэлээр ажиллаж байгаа юм байна.  Түүний хувьд төрийн цахим шилжилт хийхэд төр иргэнийхээ мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгааг онцоллоо.


УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сард төрийн мэдээллийн сайтууд хакердуулж, халдлагад өртсөн гэх мэдээлэл гарсан. Гэтэл энэ талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн ч Тагнуулын ерөнхий газар ямар нэг тайлбар хийгээгүй бол Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газраас ирүүлсэн мэдээлэлд “Казакстан улсын аюулгүй байдлын компаниас танай улсын төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол төлбөр төлнө үү” гэсэн мэдээллийг ирүүлсэн байгаа юм. Гэвч Монголын талаас төлбөр төлөх боломжгүй, өөрт хамааралтай мэдээллээ авна гэдэг хариуг Үндэсний Дата төвөөс ирүүлсэн байна. Гэвч түүнээс хойш гурван сарын дараа олон улсын сайтуудад энэ мэдээлэл гарч эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн мэдээллийн сайтууд хакердуулсан эсэх нь өнөөдөр ч эргэлзээтэй байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 230 сая ам.долларыг цахимд шилжихэд зарцуулсан байна. Гэтэл өнөөдрийн хүртэл ямар нэг байдлаар иргэний мэдээллийн аюулгүй байдал хангагдаагүй байгаа бөгөөд энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа учраас мэдээллийн аюулгүй байдал хангах чиглэлээр ХУР системийг хаах, мэдээллийн аюулгүй байдлаа хангасны дараа цахимд шилжилт хийх ёстой гэдгийг түр хорооны зүгээс илэрхийлж, УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм байна. Мөн 230 сая ам.долларыг өнгөрсөн хугацаанд юу хийсэнд шалгалт оруулах, цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдал ямар байгаа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх шаардлагатай гэв.

Хэдийгээр хурууны хээ хийгээд банк болон бусад үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа ч иргэний мэдээллийн аюулгүй байдал өнөөдрийг хүртэл хангалтгүй байсаар ирсэн. Тиймээс цаашид иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн мэдээллээ хадгалж, хамгаалах зайлшгүй шаардлагатайг УИХ-ын гишүүн Н.Учрал онцолсон юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж