НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгодог болно | News.MN

НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгодог болно

НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгодог болно

НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгодог болно

Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр /2019.02.18 /болж байна. Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас сарын хугацаанд улс орон даяар 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт 4790 хүн оролцсон байна.

Шинэ хуулийн төслийн хүрээнд шударга татвар төлөгчийг дэмжих бодлого баримталж, хуулийн дагуу татвараа үнэн зөв тайлагнадаг, хугацаанд нь төлдөг хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжин, татвар төлөх зардлыг бууруулна. Мөн татвараас зайлсхийдэг, зугтаадаг, шударга бусаар өрсөлддөг татвар төлөгчидтэй хариуцлага тооцож,  хуулийн дагуу хураах татвараа бүрэн хурааж ажиллана гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлдээ дурдлаа.

Татварын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгүүлж байгаа талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд болон байнгын хорооны хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын даргаар захирамжаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдээс ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж тасралтгүй ажилласаар байна. Татварын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61, ААН-ийн орлогын албан татварын хуулийн төслийн талаар 10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслөөр нийт зургаа, хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар 27, УИХ-ын бусад шийдвэртэй холбоотой асуудлаар холбогдуулан нийт 11 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгээд байна.

Айл өрх, хүний амьдралд тусгалаа олж хэрэгждэг, өрхийн орлогод жинхэнэ утгаараа өдөр тутам нөлөөлдөг хууль бол Татварын тухай хууль юм. Энэ ч утгаараа татвар төлөгчийн эрх ашгийг дээдэлсэн татварын албаны ажиллах нөхцөл боломжийг хангасан тэдгээрийн зүгээс хүлээлт үүсгэсэн аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Монгол Улс 2017 онд татварын мэдээлэл солилцдоггүй улсын хар жагсаалтад орж, 2018 оноос татварын эрхзүйн орчныг сайжруулах амлалт авснаар энэхүү хар жагсаалтаас гарсан” гэлээ.

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно гэж шинэчилсэн найруулгад тусгажээ.

Сангийн  сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ "Сангийн яам татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг судалж үзсэний эцэст  хуульдаа өөрчлөлт оруулсан" гэдгийг онцоллоо. Сангийн сайдын танилцуулснаар Татварын гурван хуульд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.

Сангийн яамнаас боловсруулсан Татварын багц хуульд ямархуу өөрчлөлт орж байгаа талаар багцлан танилцуулъя.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД:

  • Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана,
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ,
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД:

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

ХХОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД:

  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
  • Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
  • Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

 ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ:

Хуулийн төслийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем  (ТУНС) нэвтрүүлнэ.  Хувь хүний бүртгэл 11 оронтой дахин давтагдашгүй, татвар төлөгчийн дугаар олгоно. Үүний хүрээнд иргэний цэнхэр дэвтэр цахим болохоос гадна оршин суугч бус гадаадын иргэнийг бүртгэнэ. Хуулийн этгээд татварын албанд биеэр очих шаардлагагүй, цахим хувийн хэрэг үүсгэнэ. Шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сургалт, зөвлөгөөг харьяалах татварын алба сар бүр өгнө. Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. ТУНС-д нэвтэрснээр цахим тайлангийн системийн хүндрэлүүд шийдвэрлэгдэнэ. Алдаатай тайланд зөвлөмж өгч засах боломж олгоно. ТУНС нь хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн ирүүлсэн тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын гурван хоногийн дотор зөвлөмж хүргүүлнэ. Мөн тайлангийн залруулгыг цахимаар хийнэ. Гадаад улсад төлсөн татварыг төлөх татвараас хасах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлнэ. Зөрүүгийн шинжилгээ судалгааны үр дүнгээс харахад, урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байгааг шийдвэрлэнэ. ТУНС-ын эрсдэл тооцох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж хяналт шалгалт хийх шаардлагатай эсэхийг  тогтоож улмаар эрсдэлгүй татвар төлөгчийг шалгахгүй. Бичил, жижиг татвар төлөгчдөд цахим хяналт шалгалтыг  нэвтрүүлнэ.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ:

Татварын системийн өөрчлөлт олон жилийн өмнөөс яригдсан. Уг нь Татварын багц хуулийн төслүүд 3-4 жилийн өмнө батлагдах ёстой байсан юм. НӨАТ-ын тухай хууль, Аудитын хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 2016 онд шинээр хэрэгжсэн. Үүний дараа ангал бий болсон. Тийм учраас өнгөрсөн 2018 онд Татварын багц хуулийн төслүүдийг батлуулах гэж Сангийн яам нэлээд түлхүү ажиллаж олон удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн төслийг маш хурдан хугацаанд батлахгүй бол татвар төлөгчдөд, аж ахуй нэгжүүдэд хүлээлт бий болж байна. Миний хувьд Татварын багц хуулийн төслөөс хоёр зүйлийг харж байна. Нэгдүгээрт бүртгэл дээр суурилсан татварын систем эдийн засагт өгөөж авчрах нь сүүлийн хоёр жил ил тодорхой  болсон. Хоёрдугаарт,  шударга ёсыг хангах уу гэдэг асуудал. Манай улсын эдийн засаг 2021 оноос өнөөгийнхөөсөө хоёр дахин томорно. 10 жилийн дараа гэхэд нэлээн өссөн байна гэж тооцоолоход тэр үед шинээр батлагдах уг хуулийн төсөл өсөлтийн эдийн засгийн татварын системийг хангаж чадах уу гэдэг асуудал тавигдана. Орлогоо олох  нь татвараа төлье, татвараа төлөх нь зах зээлээ эзэгнэе гэдэг бизнесийн шударга зарчмыг олон нийтийн зүгээс тавьдаг. НӨАТ-ын системийн хүрээнд 402 сая талон хэвлэсэн. Иргэдийн талон авах идэвхийг сэргээснээр улсын төсөв 2.2 их наядаар давлаа. Үүнтэй адил жижиг аж ахуй нэгжүүд хялбаршуулсан тайланг  өгдөг болсноор тоог нь өсгөнө. Татварын багц хуулийн төслөөр ААН-үүдийн хувьд компани бий болох, өсөж хөгжиж, өтлөх гэсэн энэ гурван үечлэлийг маш сайн хамруулсан заалтууд орж ирсэн. Нөгөө талаар ХХОАТ орон нутгийн санг бүрдүүлдэг. Уг хуулиар аль болох хувь хүний орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээс гадна хөнгөлөлт,  буцаан олголтыг  НӨАТ-ын буцаан олголт шиг маш хурдан өгдөг болгох ёстой. Татварын бүртгэлийн систем ажилласнаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд түшиглэсэн Төв Азийнхаа бүсэд хамгийн хялбаршуулсан, энгийн, шударга татварын системтэй улс болно.

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ

MIBG ҮНЭТ ЦААСНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.БИЛГҮҮН:

Шинэ хуулийн төслөөр одоогийн хэрэгжиж буй хуулийн заалтуудын ойлгомжгүй асуудлуудыг цэгцтэй, иүү тодорхой болгож өгсөн заалтууд олноор тусгагдсан. Хуулийн төслийн хүрээнд хангалттай олон хэлэлцүүлэг явагдсан.  Хэлэлцүүлгийн шатанд санал өгсөн байгууллага, хувь хүн бүрийн санал бүрэн тусгагдахгүй ч гэлээ олон нийтийн дунд хангалттай хэлэлцүүлэгдсэн. Зах зээлд хүлээлт үүсчхээд байна. Тиймээс Татварын багц хуулийн төслүүдийг  яаралтайгаар УИХ-аар хэлэлцүүлж батлах шаардлагатай.

MIBG ҮНЭТ ЦААСНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.БИЛГҮҮН

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

Шинэ хуулиар ААН-үүдийн орлогыг тооцох түвшин, хэмжээ зэрэг тоон үзүүлэлтүүдээс гадна чанарын үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулж байгаа. Эдгээр өөрчлөлт нь  өнөөгийн эдийн засгийн орчинд харьцангуй нийцсэн. Жижиг, дунд ААН-үүд болон томоохон ААН-үүдийг ялгалгүйгээр татвар төлөлт болон татварын хөнгөлөлтийн талаар тодорхой зааж өгсөн. ААН-үүдийн татвар төлөлтийг хөнгөвчилснөөс гадна татвар хураах чиглэлд онолын болон олон улсын жишгийн дагуу татварыг бүгдээс нь тэгш, шударга авах гэсэн зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулж чадсан. Аль аль талдаа татварын нөхцөл байдал, эрхзүйн орчин, зарчим нь сайжирч байгаагаас гадна татвар төлөгчид үнэнч, шударгаар татвараа төлдөг бол татварын олон боломжуудад хамрагдах боломжийг давхар олгож байгаагаараа сайн хуулийн төсөл болсон.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оргил 2019-02-18 70.77.23.0

НОАТ вн буцааг олголт 2% ийг сугалааг болиод 1% нэмэгдуулж, иргэдэд энэ монгийг 3% болго, тэгээд 4 сараас шууд хэрэгжуул оор яриад байхм байхгуй. угуй гэвэл сангийн сайдыг огцруул бид улсад шударгаар татвар аа толоод оорсдийн хоо улсад огсон монгийг торд хэрэглуулээд буцааж авч байгаа юм. ууний толоо тэмцээч, бид 3 жил туршууллаа, уул бол зов тогтолцоо гэхдээ сугалаа бол шударга тэгш зарчим биш, зугээр л улсад 7 % ийг огое,3 % аа хуульчилж авая, тэгээд л бол оо.

Avatar

Зочин 2019-02-18 103.229.123.8

НӨТ-ийн урамнуулал бишээ буцаан олголт гэж бичвэл зүгээр дээ.Ер нь сугалааг болиулаад буцаан олголтыг тэр хэмжээгээр нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Avatar

Оогий 2019-02-18 202.9.43.250

ер ньНӨАТ ГЭЖ ЮУЮМ.яагаад авах ёстой юм Гадаад руу зарсан барааны НАӨТ ыг яагаад буцааж өгдөггүй юм.

Avatar

Зочин 2019-02-18 202.9.44.190

NUAT-n butsaan olgoltiig 5 huvi bolgooch ee.

Avatar

Зочин 2019-02-18 202.55.188.44

НѲАТ ийн буаалтын хувийг нэмэгдүүлээчээ.Бид чинь бүх татвараа тѳлѳѳд авсан цалингаараа худалдан авалт хийгээд дахин 10 % ийн татвар тѳлж 2% иа буцаан авч байгаа нь шударга бус байна.Сугалаа явуулахыг хүсээд байгаа бол 1% л хангалттай.Хүмүүс минь дуу хоолойгоо нэгтгээчээ.

Avatar

zochin 2019-02-18 66.181.187.31

naad sugalaagaa boliod butsaan olgoltiin huwia ydaj 5% bolgomoor bnaa.

Avatar

Зочин 2019-02-18 150.129.143.168

Нөат-ийн буцаан олголтыг 6-10 хувь болгомоор юмаа. Суглаагаа одоо болио. Нөат гэдгийг хүмүүс ойлгосон тиймээс буцаан олготын хувиа нэмээ

Avatar

Оргил 2019-02-18 70.77.23.0

Олон юм хийсэн царайтай л харагдуулж, одоо 1 зуйл дээр тохирое, и баримтын буцаалтыг 3% болго, тэгээд сугалаа гэдэг буруу зуйлээ одоо бр больчих, 2 улирлаас ихлээл хэрэгжуул, ажлын хэсгийн ахлагч увс, дэд дарга бас увс, сайд нь бас увс эд нар юу л хийх болдоо, сайн хардах хэрэгтэй шуу, эд нарт итгэж чадахгуй бна, ард иргэд ээ!!!

Avatar

Цэцэгмаа 2019-02-18 59.153.113.83

Маш худлаа зүйлээр ард түмхий толгойг мунхаруулж бна даа маш аятаахан ард түмнээс мөнгө сааж байгааг ард түмэн сайн ойлгохгүй байна шүү мөн шударга бишэар хүн мөнгө хожоод байгаа шүү ямар ч бараа материал авдаггүй гэж яриад байгаа иөртлөө мөнгө хожоод байдаг хь маш сонирхолтой шүү нэг хүнд тэр их мөнрийг өгч байхаар зүгээр хуваагаад өгчих

Avatar

Зочин 2019-02-18 119.40.99.30

50 сая орлогоос 1% авдаг бол жилд 6 сая орлоготой хувь хүнээс 10% татвар авах нь шударга уу

Avatar

Зочин 2019-02-18 139.59.126.240

Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,\n\nГадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,\n\nТэгсэн хэрнээ Үндэсний компани иргэд бүгд 10 хувийн татвар төлнө гэнээ\nАйрай чдээ бас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж