Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ | News.MN

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ

Өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар болон бусад албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа.

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган БХБЯ хариуцаж ажиллаж байна. Энэхүү томоохон төслийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхлүүлж байгаа ба төслийн нийт өртөг 267 сая ам.доллар. Нээлтийн үйл ажиллагаа ирэх сарын 1-ний өдөр болно. Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгасан. Энэ ажил дан ганц БХБЯ хийгээд хүчрэх зүйл биш. Талуудын оролцоо маш чухал. Нийслэлийн зүгээс бидэнд бүхий л талаас туслаж, дэмжиж ажиллаж байгаа их баяртай байна.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 143 ажилтантай хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голруу нийлүүлж байгаа аж.

Сүүлийн үед нийлүүлэгдэж байгаа бохир усны хэмжээ болон бохирдлын хэмжээ нэмэгдсэн, бохируудлагч үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг, лаг бүрэн боловсруулах технологийн дамжлагагүй бөгөөд лагийг задгай талбайд хатаадаг нь үнэр ялгаруулах гол эх үүсвэр болж байгаа талаар албаныхан энэ үеэр хэлж байлаа.

Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор дээрх бүх асуудлууд шийдвэрлэгдэх юм байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Injener 2019-02-18 202.126.89.174

Yag unen Barilgiin yaam bol yamar ch chadamjgui, chadvargui, hudlaa peediisen yumnuudaar duursen bn lee. Barilgiin hogjiliin tov ch yalgaagui. Manai barilgiin salbar hezee neg gaigui udirdlaguudtai bolohiin boldoo hoorhii

Avatar

Үнэн 2019-02-18 37.187.129.166

Үнэн шүү. Барилга, хот байгуулалтын яам үнэндээ л дамдуурсан. Хэдэн ажилгүй авгай хүүхнүүд, бөгс долоосон хэдэн залуучуудаар дүүрсэн. Мэргэжлийн юм асуугаад үз. Мэдэх хүн нэг ч байхгүй. Тэгсэн мөртлөө нэг л их энд тэнд баахан ярилцлага, яриа өгсөн хүмүүс. Нэг нэгнийхээ ярьсан юмыг л давтаж яриад л ... Үнэндээ л бөгс улаймаар. Хийсэн ажил байхгүй хүмүүс л тийм байдаг. Дандаа мэргэжлийн бус. Сонгуулийн дараа 80 хувь нь солигдсон. Бүгд бөгс долоогч даргын цүнх баригчид. Энэ бол бодит байдал.

Avatar

Барилгачин 2019-02-18 43.243.161.23

Энэ цэвэрлэх байгууламжийн тендерийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Хүрэлсүх-ийн төрсөн дүү У.Отгонбаяр, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан нар будлиулсан гэж барилгынхан ярьж байна лээ шүү. Үнэн байх. Шалгаарай даа АТГ Энхжаргал даргаа !!!!!!!!!!!!!! Ер нь л Барилга, хот байгуулалтын яаманд зарлагдсан бүх тендерийг энэ нөхдүүд хувааж хуссан гээд манай барилгынхан маш дургүй байдаг шүү. Шалгаарай !!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-02-18 43.243.161.23

Энэ цэвэрлэх байгууламжийн тендерийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Хүрэлсүх-ийн төрсөн дүү У.Отгонбаяр, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан нар будлиулсан гэж барилгынхан ярьж байна лээ шүү. Үнэн байх. Шалгаарай даа АТГ Энхжаргал даргаа !!!!!!!!!!!!!! Ер нь л Барилга, хот байгуулалтын яаманд зарлагдсан бүх тендерийг энэ нөхдүүд хувааж хуссан гээд манай барилгынхан маш дургүй байдаг шүү. Шалгаарай !!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж