Шүүхийн шийдвэр гарвал "KFC"-гийн салбаруудыг хаана

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр гарвал "KFC"-гийн салбаруудыг хаана

Шүүхийн шийдвэр гарвал "KFC"-гийн салбаруудыг хаана

“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан хэрэг хоёрдугаар сарын 8-нд гарсан билээ.  Шалтгааныг нь тодруулахаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн ажилласан бөгөөд энэ талаар өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.

Нийтдээ ес хоногийн хугацаанд ажиллаж, 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулж, шинжилсэн байна. Шинжилгээгээр уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрсэн. Мөн ундаа нь шаардлага хангаагүй. “Зайсан KFC” салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел төрлийн хоолны хордлогот халдвар илэрсэн. Энэ төрлийн нянгийн халдвар авснаа мэдэлгүй явж байснаас хоол хүнсээр дамжаад үйлчлүүлэгчид нян нь халдварладаг аж. Тус салбарын ажилтнуудаас шигелийн төрлийн нянгаар хэд, хэдэн хүн халдварласан байгаа. Иймээс хэзээ энэ нянгаар халдварлав гэдгийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж буй аж.

Холбоотой мэдээ

“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана

“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана

Тухайн салбар 28 ажилтантай, хоолны дамжлага дундын хяналт алдагдсан, зургаан сар тутамд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой ч энэ горим алдагдсан, шинжилгээ хийлгэсэн ч эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Шинжилгээ дуусаагүй байгаа гэдгийг тодотголоо. Мөн Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоосон. Бусад салбарууд ажиллаж байгаа. Эдгээр салбарыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана. Харин иргэд хордлого авсан энэ хэргийн мөрөөр тухайн салбарт торгуул ногдуулна гэлээ.

“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж