Трамп Японы шинэ Эзэн хаантай хамгийн түрүүнд уулзах уу

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Трамп Японы шинэ Эзэн хаантай хамгийн түрүүнд уулзах уу

Трамп Японы шинэ Эзэн хаантай хамгийн түрүүнд уулзах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх тавдугаар сарын сүүлээр буюу тавдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийж болзошгүй байгаа талаар “Sankei” сонинд мэдээлсэн байна.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээ хийхээс гадна тавдугаар сарын 1-нд хаан ширээндээ залрах тус улсын шинэ Эзэн хаан Нарухитотой уулзах юм байна. Хэрвээ уулзалт болвол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ эзэн хаантай уулзсан гадаадын анхны удирдагч болох юм.

Хэвлэлд мэдээлснээр хоёр орны удирдагч уламжлал ёсоор гольф тоглож, сүмогийн тэмцээн үзэх аж. Трамп хамгийн сүүлд Японд өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард айлчилсан билээ.

Эх сурвалж: Sankei 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж