Зүрхэн хэлбэртэй алмааз олджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Зүрхэн хэлбэртэй алмааз олджээ

Зүрхэн хэлбэртэй алмааз олджээ

Оросын алмааз олборлолтын тэргүүлэгч компани "Алроса" гэгээн хайрын өдөрт зүрхэн хэлбэртэй алмаазаар бэлэг барьсан тухай тус компанийн Хэвлэлийн алба мэдээллээ.

65,7 каратын энэ ховор алмаазыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Якутын "Удачная" уурхайгаас олборлосон байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, шинэ олдвор 300 сая илүү настай ажээ. Олдворыг одоо “Алроса” компанийн Нийлүүлэлтийн ерөнхий алба бүхий л талаас нь судалж, үнэ цэнийг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

“Байгаль дээр ийм тодорхой хэлбэртэй алмааз олдох нь маш ховор. Тэр тусмаа ямар нэг тодорхой дүрс, агуулгыг илтгэсэн хэлбэртэй байх тохиолдол нэн ховор. Хайртай хосуудын баярын өмнөхөн зүрхэн хэлбэртэй алмааз олдсон бэлэг дэмбэрэлтэй” хэмээн Нийлүүлэлтийн ерөнхий албаны захирал Евгений Агуреев хэлжээ.

Өнгөрсөн 2018 онд "Алроса" компани ер бусын олзтой байжээ. Өнгөрсөн зун ОХУ-д анх удаа зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө бөмбөг хэлбэртэй алмааз олборлосон бол, Халловины өмнөхөн гавлын ястай төстэй алмааз олборлосон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж