Баянхонгор, Баян-өлгий аймагт шинээр байгуулж буй барилга инженерийн Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний цуваа өчигдөр Таван толгой дахь цэргийн сургалтын нэгдсэн төвөөс хөдөллөө. Энэхүү цуваанд ангийн бие бүрэлдэхүүнийг барилга инженерийн мэргэжилд дадлагажуулан ажиллахаар олон жилийн туршлагатай Зэвсэгт хүчний 017, 014 дүгээр ангийн барилга инженерийн мэргэжилтэй цэргийн албан хаагчид, мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр ангиудад шинээр томилогдож байгаа залуу офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар явж байгаа аж. Эдгээр хоёр ангийн бие бүрэлдэхүүн Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад хүрэлцэн очиж шинээр анги нэгтгэлээ байгуулж, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд өөрсдийн гар биеэр оролцох, цаашлаад улс орны бүтээн байгуулалтад стратегийн асар их ач холбогдолтой үйл явдал болж байна гэж ЗХЖШ-ын Барилга орон сууц хэлтсийн дарга, хурандаа Г.Баярсайхан үнэлж байлаа. Хоёр ангийн үндсэн тоног төхөөрөмж нь өмнөд хөршөөс буцалтгүй тусламжаар ирсэн бөгөөд ангийн захирагч нар ийн сэтгэл догдлон ярьж байна. Энэхүү бие бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон бусад удирдлагууд үдэн гаргах ёслолд оролцлоо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсны дагуу барилга, инженерийн гурван батальоныг байгуулахаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб өөрийн нөөц боломжыг дайчлан ажилласны үр дүн гарч байна гэж энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Бямбажав онцолж байв.
Д.Долгор
Д.Долгор