ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо болсон Сирийн асуудлыг зохицуулах Астанагийн процессийн хэрэгжилтийг хангах гурван талт уулзалтад оролцсоны дараа Сочи хотын “Юг-спорт” цогцолборт зочилж, Оросын шилдэг тамирчидтай уулзан, бэлтгэл хийжээ. Сирийн асуудлыг зохицуулах дээд түвшний уулзалт өнгөрсөн Пүрэв гаригт /2019.02.14/ болсон юм.
“Юг-спорт” цогцолборт Оросын чөлөөт бөх, жүдо, боксын тамирчид бэлтгэл хийж байгаа юм. Путин жүдогийн тамирчидтай татами дээр нэг цаг гаруй бэлтгэл хийжээ. Олон тамирчинтай жүдогийн мэхийг хийсэн байна. Харин олимпийн аварга Беслан Мудрановтай барилдах үеэр Путин баруун гарын хуруугаа бага зэрэг гэмтээсэн байна.
Бэлтгэлийн дараа Путин тамирчидтай зургаа авхуулж, сэтгүүлчидтэй ярилцжээ. “Жүдо бол сэтгэл санаагаа өөдрөг байлгах, дэлхийг байгаагаар нь харахад тусалдаг. Угаасаа биеийн тамир, спортоор хичээллэдэг хүний тархинаас адреналин илүү ялгарч, сэтгэл санааг нь өргөдөг гэдгийг шинжлэх ухаан нотолсон” хэмээн Путин сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ