Хаврын анхны түймэр Дорнод аймагт гарав /1996.02.22/ | News.MN

Хаврын анхны түймэр Дорнод аймагт гарав /1996.02.22/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Хаврын анхны түймэр Дорнод аймагт гарав /1996.02.22/

1921.02.22 VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөв.

1921.02.22 Богд хаан Барон Унгернд Улсын баатар цол олгов.

1923.02.20 Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар таалал төгсчээ.

1930.02.21 МАХН-ын VIII Их хурал хуралдав. 201 төлөөлөгч оролцсон тус их хурлаар улс орны бүтээн байгуулалтын талаархи намын бодлогыг гүнзгийрүүлсэн заалтуудыг өгч, энэхүү бодлого, шугамын асуудал дээр “Зүүний” нугалааг лавшруулсан зарим “ноцтой” алдааг засч, дүгнэлт хийв. Улсын дотоодын улс төрийн янз бүрийн нугалаа завхралд дургүйцсэний улмаас хил орчмын олон айл өрх хил даван нүүж, дүрвэх явдал газар авчээ. Дүрвэлтэд бүрэн бус мэдээгээр 7542 өрх буюу 30.000 орчим хүн хамрагдсан байна.

1949.02.19 Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэх болов.

1952.02.22 БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгохоор тогтов.

1972.02.24 БНМАУ-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1990.02.18 МоАХ-ны анхдугаар Их хурал МҮЭСТО-нд болов. МоАХ-ны улс төрийн илтгэлийг хэлэлцэв. МоАХ-ны Их хурлаас “Эрх баригч намын төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадаагүйгээ харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах” тухай шаардлага гаргажээ.

1996.02.22 Хаврын их түймрийн анхных нь болох түймэр Дорнод аймагт гарав. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн их түймэр 14 аймгийн 155 сумыг хамарч, улсын хэмжээнд 386 түймэр дэгджээ. Түймэрт 10.1 сая га ой хөвч, бэлчээр шатаж, улс, аж ахуй, иргэдэд нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

2004.02.18 Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди “Монголын нууц товч”’-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргав.

2011.02.18 ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хурал Лондон хотноо болов. Б.Хурцыг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байв.

2013.02.19 Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлах үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болгов.

2013.02.19 Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлах үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болгов.

2013.02.22 Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 300 сая иен буюу 4,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгов.

2014.02.18 Монголд олон намын систем тогтсон 1990 онд татан буугдсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл дахин байгуулагджээ.

2014.02.21 Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тогтохбаярын Лхагвасүрэнг томилов.

2014.02.22 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд 8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан 2 тэрбум 845 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргалаа.

2014.02.22 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны их сургууль болгон өөрчлөв.

2014.02.23 "Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын наадам болов. БНХАУ, БНСУ, ОХУ-ын 30 гаруй төгөлдөр хуурч оролцсон уралдааныг азид анх удаа зохион байгуулжээ.

2014.02.24 Монголын морин спорт, уяачдын холбоо олон улсын морин уралдааны холбоонд элсэв.

2015.02.23 УИХ-ын дарга З.Энхболд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

2015.02.24 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас I амаржих газрыг “Өргөө”, II төрөх эмнэлгийг “Хүрээ”, III амаржих газрыг “Амгалан” амаржих газар хэмээн, нэршлийг өөрчлөв.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж