Дэлхийн хамгийн хурдан хүүхэд

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан хүүхэд

Дэлхийн хамгийн хурдан хүүхэд

АНУ-ын Флориад амьдардаг долоон настай Рудольф хүү олон улсад алдаршаад байна. Дэлхийн хамгийн хурдан хүүхэд нэрээр алдаршаад байгаа Рудольфийг 100 метрт 13.48  секундын амжилтыг үзүүлжээ. Мөн 60 метрт 8,69 секунд хурдалж, өөрийн насныхаа дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байна. Энэ амжилтыг насанд хүрэгчид үзүүлэхэд бэрх байдаг. Рудольф хүү гүйлтээс гадна америк хөлбөмбөгийг гарамгай тоглодог байна. Түүний аав Инграм америк хөлбөмбөгийн дасгалжуулагч учраас дэлхийд алдаршаад байгаа хүүгийн хувьд спортын олон төрөлтөөр хичээллэж байгаа аж.

Долоон настай Рудольф хүүг дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болтын амжилтыг хэдэн жилийн дараа эвдэх боломжтой гэж мэргэжилтэнүүд бичиж эхэлжээ.

Рудольфийн инстаграм хуудас 300 мянган дагагчтай болж, дэлхий дахинд алдаршаад байна.

Ямайкын алдарт гүйгч Усэйн Болт 2009 онд 100 метрт 9,58 секунд гүйж дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ. Тэрбээр олимпийн наадмаас найман алтан медаль авснаас гадна ДАШТ-ээс 11 алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.  32 настай алдарт гүйгчийн залгамж хэмээн Рудольф хүүг нэрлээд байна.

УСАЙН БОЛТ /2009 он/

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж