Их Британийн зохиолч Н.Айшолпаны тухай ном бичжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Их Британийн зохиолч Н.Айшолпаны тухай ном бичжээ

Их Британийн зохиолч Н.Айшолпаны тухай ном бичжээ

Монголын бүргэдчин охин нэрээр дэлхийд алдаршсан Н.Айшолпаны тухай номыг Их Британийн зохиолч Лиуза Уэлш бичжээ. Уг ном нь “The Eagle Huntress” нэртэй аж. Энэ тухай Н.Айшолпан “Forbes Kazakhstan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж, энэ оны сүүлээр АНУ-ын Лос-Анжелес хотод нээлтээ хийхээр болсон гэжээ. Гэхдээ тус номд ямар асуудлын тухай өгүүлэх талаар нууцалсан байна.

Зохиолч Лиуза Уэлш "The Cutting Room, "Tamburlaine Must Die" зэрэг зохиолоороо олонд танигджээ.

Бүргэдчин нэрээр алдаршсан Н.Айшолпан 2019 оны нэгдүгээр сард Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевийг урилгаар залуучуудын уулзалтад Монголоо төлөөлж оролцсон билээ.

2014 онд Их Британийн BBC агентлагаас бүргэдчин охин Н.Айшолпаны тухай гэрэл зургийг нийтэлж, олон улсад танигдсан юм. Монголын баруун хязгаар нутаг Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэсний нэрийн хуудас болсон бүргэдийн тухай сурвалжлага гарсны дараа Н.Айшолпан олны танил болсон түүхтэй. Мөн түүний тухай “Eagle Huntress” баримтат кино дэлхийн олон оронд гарч Монголын казахууд бүргэдийн тусламжтайгаар хэрхэн ан хийж болох талаар таниулсан юм. Найруулагч Отто Беллын уг бүтээл 2015 онд "Оскар"-т нэр дэвшиж байсан бөгөөд 2017 онд хүйсээр ялгаварлах үзлийг эвдсэний төлөө Asia Society байгууллага Н.Айшолпанд "Asia Game Changer" шагнал хүртээж байсан юм.

Дунд сургуулийн ахлах ангийн сурагч Н.Айшолпан өнгөрөгч 2018 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж