Эрэгтэй жүдочид медальд хүрсэнгүй | News.MN

Эрэгтэй жүдочид медальд хүрсэнгүй

Эрэгтэй жүдочид медальд хүрсэнгүй

Эрэгтэй жүдочид медальд хүрсэнгүй

Олон улсын жүдо бөхийн холбооноос Италийн Ром хотод эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд/2019.02.16-17/ зохион байгуулав.

Европын нээлттэй тэмцээнд 46 орны 275 жүдоч өрсөлдсөж, шилдгүүдээ тодруулав. Энэ удаагийн нээлттэй тэмцээнд Монгол Улсын долоон жүдоч өрсөлдсөнөөс шагналт тавдугаар байранд нэг тамирчин шалгарлаа.

60 кг-ын жинд нийт 38 жүдоч барилдсанаас Э.Ариунболд БНХАУ, Франц, Казахстаны бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болж хагас шигшээд үлдэв. Тэрбээр дахин Казахстаны хоёр жүдочтой барилдаж, ялагдан шагналт тавдугаар байрт орлоо.

Энэ жинд барилдсан Казахстаны гурван жүдочоос хоёр нь медалийн /мөнгө, хүрэл/ тавцанд зогсчээ. 66 кг-д Н.Мөнхбаяр, 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Э.Мөнхжаргал, 100 кг-д Д.Цэрэнням, +100 О.Цэцэнцэнгэл нар барилджээ.

Европын нээлттэй тэмцээнд ОХУ-ын баг тамирчид алт, мөнгөн медаль тус бүр хоёрыг хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Итали, БНХАУ, Украин, Франц, Азербайжан эхний зургаан байрт оржээ. Казахстаны 22 жүдоч оролцсоноос Э.Ариунболдын жинд медаль хүртсэн хоёр жүдочийн амжилтаар долдугаар байрт жагсчээ.

46 орноос 13 орон ямар нэгэн медаль хүртсэн бол Монгол Улсын баг нэг шагналт тавдугаар байрын амжилтаар 16-р байрт бичигджээ.

Эрчүүд Европын нээлттэй тэмцээнээс медальд хүрээгүй бол эмэгтэйчүүд Австрид өрсөлдөж багийн дүнгээр хоёрдугаар байр эзлэв. “European Judo Open Oberwart” тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхай нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ. Монголын баг Австрийн багаас араас хоёрдугаар байрт орлоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-18 66.181.166.196

Аргагүй аргагүй, улс төрч тамирчид яаж амжилт гаргах вэ дээ

Avatar

зочин 2019-02-18 202.179.31.242

Монгол эрчүүд бөхөөр эмсээ гүйцэхээ байж дээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж