Ньюс хөтөч: АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө

Ньюс хөтөч: АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно

10.00

  • АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө. Холбоо барих утас: 99105845, 95119220, 98110300
  • XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр "Буянт ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, /хэргийн тухайд алдрыг өгүүлье/ Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан багш маань хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы насны авшиг уламжлал ёсоор хайрлана. Холбоо барих утас: 88081261, 88048481
  • УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш, сурагчидтай уулзаж санал бодлыг нь сонсох арга хэмжээ ШУТИС-ийн Хичээлийн 1-р байрны 203 тоот өрөөнд болно. Холбоо барих утас: 88010867
  • “Norphei Art галерей”-д өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгчид хүргэх зорилготой “Гинжийг тасал-2” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 80709688
  • "Ард Кредит" ББСБ-ын үнэт цаасны захиалга өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Монголын хөрөнгийн бирж дээр цан цохих арга хэмжээ болно.

11.00

  • "Гэр бүлийн хууль” хамтдаа хэлэлцэе сэдэвт хэвлэлийн хурал MN мэдээллийн төвд болно.
  • Төрийн ордны В танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэвлэлийн бага хуралтай

11.30

  • MN мэдээллийн төвд “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • УИХ-ын Цахим бодлогын түр хороо Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:99096735

12.00

  • Спортын төв ордонд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

14.00

  • СУИС-иас эрхлэн гаргасан арван шинэ ном нээх ёслол СУИС-ийн “Оюутан” театрт болно. Холбоо барих утас: 99237173

15.00

  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт "ОРД" арт галерейд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж