У.Хүрэлсүхэд “гологдохгүй” Хотын дарга хэн болох вэ? | News.MN

У.Хүрэлсүхэд “гологдохгүй” Хотын дарга хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхэд “гологдохгүй” Хотын дарга хэн болох вэ?

У.Хүрэлсүхэд “гологдохгүй” Хотын дарга хэн болох вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар томилох НИТХ-аас ирүүлсэн хүсэлтийг батламжлахгүй гэх хариугаа өнгөрсөн Баасан гаригт НИТХ-д хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын хуралдаанаас хамгийн өндөр санал авч, нэр дэвшсэн С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзаж байна гэсэн үг. Тиймээс одоо МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд НИТХ-ын үүнийг нь хэлэлцэх юм. Харин энэ асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчид болон НИТХ хуралдаж, нууц санал хураалт явуулснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг батламжлах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэх юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,

ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
  • 26.3.Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.
  • 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 26.4-т зааснаар НИТХ 15 хоногийн дотор Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд түүнийг нь Ерөнхий сайд тав хоногийн дотор багтаан томилох, батламжлах юм.

Тэгвэл дараагийн Хотын дарга хэн болох, ирэх 2020 оны сонгуульд МАН-д ялалт авчирч, хотын намаа ялуулах хэн байж болох вэ. Яг энэ өдрүүдэд МАН-ын удирдлагын түвшинд хамгийн их яригдаж буй асуудал бол дараагийн Хотын даргын асуудал юм. МАН дотор одоогоор Хотын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр санал нэгдээгүй бөгөөд хэд хэдэн хувилбарыг ярилцаж байгаа гэнэ.

ГОРИЛОГЧИД ХЭН БЭ?

Хотын даргад өрсөлдөхөөр хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд дөрвөн хүн Хотын дарга болох сонирхолтой байгаагаа намынхаа удирдлагад хэлжээ. Түүнээс гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дараагийн Хотын дарга болох боломжтой хувилбар гэж ч МАН дотор яригдаж байгаа гэнэ. Ингэхдээ ирэх жил гаруй хугацаанд намаа зангидаж, зоригтой шийдвэр гаргаж чадах хүнийг дараагийн Хотын даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа гэнэ. Одоогоор энэ нөхцөлийг нь хамгийн сайн биелүүлэх хүн нь МАН-ын генсек гэх яриа ч улс төрийн хүрээнд яригджээ. Түүнээс гадна НИТХ дотроос бус гаднаас томилох нь зөв гэсэн санал ч гарчээ. Мөн сая өрсөлдөөд Ерөнхий сайдад “гологдсон” С.Мөнхчулууны хувьд ч дахин өрсөлдөх бодлоо гээгээгүй бөгөөд түүнд боломж ч бий. Харин энэ удаагийн өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан байхгүй байгаа тухай МАН-ын гишүүд хэлж байна. Ямартай ч одоогоор албан ёсоор Хотын даргын нэр тодорч, эцэслээгүй байгаа юм. Энэ асуудал энэ долоо хоногийн улс төрийн тэр дундаа МАН дотор яригдах, тохиролцох сэдвийн нэг байх болов уу.

Сануулахад, 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотын даргыг түр орлогчоор Ж.Батбаясгаланг томилсон юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-02-18 43.228.131.45

хотын ерөнхий менежер Т,ГАНТӨМӨРИЙГ СОНГОВОЛ ХОТ УТАА ТҮГЖРЭЛ ХОГ БОХИРОЛООСОО БҮРЭН САЛЖ САХИЛГА ДЭГ ЖУРАМ САЙЖИОС 2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН НИЙСЛЭЛД БАТТАЙ ЯЛНАА …ХҮРЭЛСҮХ ЭЭ

Avatar

vhjhjv 2019-02-18 24.130.1.138

ter xulgaich tsarailsan Amarbyasgalang bolj uz

Avatar

Зочин 2019-02-18 66.244.109.99

М.Энхболд, Элбэгдорж, Баиүүл гэх мэт цаг үеэ нэгэнт өнгөрөөсөн гарууд өөрсдийнхөө зарц нараас тавих гээд болох бүхнээ хийж байж Мөнхчулуун гэгчийг гаргаж ирсэн нь энэ. Хорлох, сурсан зангаасаа хажуунаас нь ашиг олох, амь харгадах арга хайж байгаа элгээр гөруудын шургуулсан этгээдийг дэмжээгүй нь зөв. Хойшид ч сайн анзаарч байхгүй бол иймэрхүү этгээдүүд тасрахгүй болно. Өөрсдөө гарч ирж улаан цайм хулгай хийх бооломжоо өлдөхөөр ингэж л амьдарна, олон түмэн бүү хууртагдун.

Avatar

zochin 2019-02-18 150.129.142.160

MAN-d ene teneg huuhduudees arai deer bolovsoh huchin baimaar l yum daa. Arai ch dee

Avatar

zochin 2019-02-18 150.129.142.160

Amarbayasgalan Munhchuluunaasaa ogt deerdehgui.

Avatar

Анхаа 2019-02-18 202.70.44.116

Хар тамхины сүлжээний гэмт хэрэгтэн Мөнхчулуун лав биш шүү..

Avatar

ХА ХА ХА 2019-02-18 49.0.212.70

МӨНХЧУЛУУН ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧ ШДЭЭ,

Avatar

Зочин 2019-02-18 119.40.98.10

Мөнхчулуун хүүхээ нэг давсан юм хоёр давх байлгүй дээ.

Avatar

дорж 2019-02-18 203.217.139.225

амарбаясгалангаас өөр хэн байхав шууд л тавиач мөнгөний төлөө лүхэлдэхийн

Avatar

Зочин 2019-02-18 64.119.19.172

Нам гэж явцууралгүй Бат-Үүлийгээ буцаагаад тавьчих даа!!! Ямар ч байсан хулгай хийгээд байхгүй, тэгээд ч өнгөрсөн 4 жилд юу хийж бүтээснийг нь ард түмэн мэдэж байгаа!!!!!!

Avatar

Өлзийсайхан 2019-02-18 202.179.25.26

Нийтлэгч Жаргалсайхан бол хотыг удирдаж чадах хүн шү

Avatar

Цолмон 2019-02-18 202.9.43.171

Мөэхчулууныг хэзээ ч үгүй шүү! Дүү нар нь аймаар!

Avatar

Зочин 2019-02-18 66.181.183.173

Үг дуугуй өөрийх нь шахааг хийх хүнийг л тавих гэж татгалзсан биз дээ

Avatar

ZOCNIN 2019-02-18 69.76.229.35

UUCNILAARAI ELBEGDORJIIN NIITLELIIN HARIIUD BICNIH GAZAR OLDSONGUID SHUDARGA BAIE GEDEG MONDOLD ODOO ITGEHGUI YAJ HOSHGIRCN BAISAN CN MONDOL TARVAGA CNAMAIG TOOJ BUUDAHGUI CNI HOSHGIRCNIL BAI

Avatar

ИРГЭД 2019-02-18 202.179.26.123

хотын ерөнхий менежер Т,ГАНТӨМӨРИЙГ СОНГОВОЛ ХОТ УТАА ТҮГЖРЭЛ ХОГ БОХИРОЛООСОО БҮРЭН САЛЖ САХИЛГА ДЭГ ЖУРАМ САЙЖИОС 2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН НИЙСЛЭЛД БАТТАЙ ЯЛНАА …ХҮРЭЛСҮХ ЭЭ

Avatar

Зочин 2019-02-18 119.40.98.162

Ж.Батбаясгаланг сонгоод өгөөч, харин ирэх сонгуулиар Улаанбgатарчууд өөрсдөө сонгодог байх эрх зүйн зохицуулалттай болох хэрэгтэй!

Avatar

Зочин 2019-02-18 119.40.98.162

Ж.Батбаягаланг болгоно уу? Ирэх сонгуулиар Улаанбатарчууд өөрсдөө сонголог баймаар байна!

Avatar

Зочин 2019-02-18 59.153.113.39

Амарбаясгалан чинь ажилд оруулж өгнөө гэж 50сая төгрөг авсан хэргээр АТГ д шалгагдаж байгаа.хотын дарга болж бүгдийг нь зарах нь л дээ

Avatar

Зочин 2019-02-18 116.84.110.16

boliochee, ulaan jeduchin, avligachin

Avatar

Зочин 2019-02-18 192.82.65.160

Дахин нэрээ дэвшүүл Энэ намын л гишүүн

Avatar

Зочин 2019-02-18 202.179.25.99

Улаанбаатар хотын дарга хийж чадах хэмжээний олон залуучууд байгаа байх гэхдээ тэдэн дундаас Түшиг их дэлгүүрийн Баттүшиг тохирох юм шиг санагддаг. Мундаг хүн шүү.

Avatar

Сайн уу найз 2019-02-18 202.179.25.26

Их амиа бодсон залуу

Avatar

Зочин 2019-02-18 202.179.18.60

МӨНХЧУЛУУН ДАХИЖ ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. УБ-ЧУУД ЧАМАЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Avatar

Зочин 2019-02-18 66.181.183.173

Хүний өмнөөс УБчууд гэж бичих шаардлагагүй.Мөнхчулууныг дэмжиж байгаа олон хүн бн.тиймээс Мөнхчулуун сонгуульд ялсан боловч " шударга 5" ярьдаг шударга бусын хонгилруу орчихлоо.Шударга бусын хонгилын жинхэнэ эзэд нь тодорхой байгаа биз дээ

Avatar

УБ ХОТЫН ЖИРИЙН ИРГЭН 2019-02-18 103.9.90.98

НАМЫН ГИШҮҮДЭЭСЭЭ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЖ АХУЙ АВЧ ЯВЖ СУРСАН, СЭТГЭЛТЭЙ, БОЛОВСРОЛ ХҮМҮҮЖИЛТЭЙ , ХАМГИЙН ГОЛ НЬ ШУНАЛГҮЙ, ЯАРАН ИДЧИХГҮЙ ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭЭЧ. ИЙМ ХҮН ЭНЭ ТОМ НАМД ЗӨНДӨӨ БАЙГАА. ЖИШЭЭ НЬ УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР, ТҮШИГИЙН БАТТҮШИГ БАЙНА

Avatar

АК 2019-02-18 103.9.90.130

ЭРХ БИШ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫГ НАМЫН ДАРГА НЬ МЭДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ, УГАА ДҮРЭМ НЬ ТИЙМ Ш ДЭЭ,,, МАНАЙХААН,

Avatar

Зочин 2019-02-18 66.87.151.125

хүрэлсүхын хэрүүл зодоон яасан дуусдаггүй юм бэ?
Энэ нөхөр ингэж байхаар зүгээр өөрийгөө хаана өргөмжилчих тэгээд хэрүүл хийж ажил гацааж байснаас шууд буудаад явчих тэр нь амар

Avatar

ман 2019-02-18 49.0.147.37

У.ХҮРЭЛСҮХЭД БИШ УЛААНБААТАРЧУУДАД “ГОЛОГДОХГҮЙ” ХОТЫН ДАРГА БОЛМООР БАЙН

Avatar

Хүрэлсүх огцор 2019-02-18 43.243.161.23

Энэ Хүрэлсүх гэж нэг ичдэггүй л***р байнаа. 3 жил юу ч хийсэнгүй энэ МАН. Дан албан тушаалын хэрүүл зодоон хийсээр байгаад таарлаа. Энэ Мөнхчулуун чинь Хүрэлсүхийг л бодвол боловсролтой юм байна лээ шүү. Хүрэлсүхийг одоо огцруулаач МАН-ын сайхан цэвэр залуусаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!! Наад гөлөг чинь хэн юм бэ? Хоосон толгой боловсролгүй хар мунхаг хүүр улс орныг самараад дууслаа.

Avatar

х***а 2019-02-18 49.0.147.37

Мөнхчулуунаа аваад зайл

Avatar

зочин 2019-02-18 203.91.118.247

Олон жил ажилласан туршлагатай хүн гэвэл ерөнхий менежер Гантөмөр л байна даа

Avatar

ман 2019-02-18 49.0.147.37

болхол хүн

Avatar

УБ-чууд 2019-02-18 103.26.195.95

гаршсан хулгайч генсек гэж vv! арай vгvй байлгvй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж