Туршилтаас ирж байгаа өгөгдлүүдийг зургаан цагийн хугацаатайгаар нягталж байна. Даралт өндөртэй байна гэдэг нь сүүлд тавьсан бөглөөс газрын тосыг тогтоон барьж чадаж байгааг илтгэх бол даралт багатай нь газрын тосыг тогтоон барьж чадахгүй байгааг илтгэх юм. Хэрвээ газрын тосыг тогтоон барьж чадахгүй бол ялгарсан газрын тосыг далайн мандал дээрээс шүүж авах “Q4000”, “Helix Producer” хэмээх хоёр хөлөг далайн мандал дээр байж байгаа. Ойрын үед өөр хоёр хөлөг нэмж ирэх бөгөөд тэгснээр өдөрт 80,000 баррель газрын тос далайн мандал дээрээс шүүж авах боломжтой болно. “Мексикийн буланд газрын тос цутгахгүй байна гэдгийг мэдэхэд маш сайхан байна” гэж “British Petroleum” компанийн дэд ерөнхийлөгч Кент Вельс ярьсан байна.
Т.Бадрах