ОХУ Монголоос гахайн махан бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

ОХУ Монголоос гахайн махан бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

ОХУ Монголоос гахайн махан бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газар /Россельхознадзор/ Монгол Улсад Африкийн гахайн мялзан өвчин газар авч буйтай холбогдуулан манай улсаас гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэр гаргажээ. Хойд хөрш Монголд гарсан гахайн мялзан өвчин ОХУ-д дэгдэх эрсдэлтэй хэмээн болгоомжилж, хоёрдугаар сарын эхээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсаас Сибирийн өмнөд бүс нутгуудад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд ОХУ-ын хувьд энэ хэсэгт гахайн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн томоохон байгууламж байдаггүй, импортын бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг аж.

“Россельхознадзор” шалгалтын явцад ОХУ-ын Буриад улсад Монголоос импортолсон гахайн хиамнаас Африкийн гахайн мялзан өвчин илэрснийг тогтоожээ. Энэ талаар Буриадын засгийн газар хоёрдугаар сарын 6-ны өдөр цахим хуудастаа мэдээлсэн байна.

Буриадын мал эмнэлгийн газрын дарга Эрдэм Сангардиев “Монголоос импортоор орж ирсэн найман тонн хиамнаас Африкийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн. Түүнээс зургаан тонныг нь хураан авсан бол хоёр тонн нь хэрэглэгчдэд хүрсэн. Гахайн мялзан өвчний талаарх сэрэмжлүүлэг гарсны дараа зөвхөн 300 кг-ыг нь буцааж чадсан тул үлдсэн хэсгийг нь хэрэглэгчид хэрэглээд дууссан гэж үзсэн” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Pig Progress

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж