Францчууд гурван сарын турш тасралтгүй жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

Францчууд гурван сарын турш тасралтгүй жагсаж байна

Францчууд гурван сарын турш тасралтгүй жагсаж байна

Улсынхаа удирдагчид болон төр засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаж буй “Шар хантаазатнууд” өчигдөр /2019.02.16/ 14 дэх удаагаа жагссан байна. Анх 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гаригт жагсаж эхэлсэн “шар хантаазтнууд” долоо хоног бүрийн Бямба гаригт жагсаал цуглаанаа зохион байгуулах болсон билээ.

Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар, жагсагчдын тоо улам буурсаар байгаа аж. Энэ долоо хоногийн жагсаал цуглаанд улс даяар 41,5 мянган хүн цугларснаас нийслэл Парис хотод 5000 хүн цугларсан байна. Харин өнгөрсөн Бямба гаригт нийт 51,4 мянган хүн жагсаалд оролцжээ. Эхний өдрийн жагсаалд орон даяар 300 мянга гаруй хүн оролцож байсан юм.

Жагсаал цуглаан өрнөж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн маш олон гудамж талбай, дурсгал эвдэрч сүйдэн, 550 орчим дэлгүүр хоршоо тоногдож, 1796 хүн хууль хүчнийхний эсрэг хүч хэрэглэсэн, хүмүүсийг үймээн самуунд өдөөн турхирсан хэргээр ял сонсож, дахин 1422 хүнд мөн ял төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж: FRANCE24

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж