“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд зургаан жил болж байгаа бөгөөд Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2014 онд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталж байсан юм. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг.

Шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаадаг байна. Одоогоор “Оюутан цэцэг“ хөтөлбөрт 5000 гаруй оюутан хамрагдаад байгааг албаныхан хэллээ.

БҮРТГҮҮЛЭХ ОЮУТНЫ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг’ сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8-аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж