Аргентин хөлбөмбөгч Эмилиано Салаг эцсийн замд нь үджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

Аргентин хөлбөмбөгч Эмилиано Салаг эцсийн замд нь үджээ

Аргентин хөлбөмбөгч Эмилиано Салаг эцсийн замд нь үджээ

Онгоцны ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн Аргентин хөлбөмбөгч Эмилиано Салаг түүний төрж өссөн хот болох Аргентины Санте Фе мужийн Прогресо хотод өчигдөр /2019.02.16/ нутаглуулсан байна. Шарилыг нь түүний ах Дарио, Нант клубын хамтран тоглогч Николас Паллиос, Карпифф Сити клубын менежер Нэйл Варнок нар өргөн явж, нутгийн ард иргэд, шүтэн бишрэгчид, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд маш олон хүн цуглан уй гашуугаа илэрхийлжээ.

Францын Нант клубын довтлогч, 28 настай Аргентин хөлбөмбөгч Эмилиано Сала Уэльсийн Кардифф Сити багтай 20 сая ам.долларын гэрээ хийж, тус багт тоглохоор болоод байсан юм. Нэгдүгээр сарын 21-ний өдөр шинэ багийнхаа анхны бэлтгэлд хамрагдахаар Францаас Уэльс рүү жижиг оврын хувийн онгоцоор нисч яваад сураггүй болсон билээ.

Сураггүй болсон онгоцыг олох магадлал бараг байхгүй гэж эрлийн ажиллагааг зогсоогоод байсан ч түүний дэмжигчид болон найз нөхөд гэр бүлийнхэн нь хандив цуглуулж эрлийг шинээр эхлүүлсний үр дүнд Английн сувгийн ойролцоох далайн ёроолоос Эмилиано Салагийн нисч явсан онгоцны үлдэгдлийг олсон байна.

Харамсалтай нь, сүйрсэн онгоцны үлдэгдэл дотор нэг хүний цогцос байсан нь Аргентины залуу хөлбөмбөгчийнх мөн болох нь тогтоогдож, түүнийг эргэн ирэхийг хүлээж байсан бүх хүний найдлага талаар болж, хөлбөмбөгийн ертөнцийг уй гашууд автуулсан юм. Эрлийн багийнхны үзэж байгаагаар түүнтэй хамт ниссэн “Piper PA-46 Malibu” онгоцны нисгэгч Айбботсон ч мөн амьд байх боломжгүй бөгөөд цогцсыг нь хайсаар байгаа аж.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж