Ховд голд осолдсон хүүг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ | News.MN

Ховд голд осолдсон хүүг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Ховд голд осолдсон хүүг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Ховд голд осолдсон хүүг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт амьдардаг зургаан настай хүү /2019.02.13/  алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар зургаан настай хүү энэ сарын 13-ны 16.55 цагийн орчимд Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.05  цагт ирсэн бөгөөд аврах ангийн 21 алба хаагч хэргийн газарт очиж ажиллажээ.

Албан хаагчдаас гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын 58 ажилтан, зургаан автомашин, ар гэрийн найман хүн, нийт 87 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 15-ны өдөр Ховд голын мөсөнд 190 метр урт, 20 метрийн өргөнтэй өрх гаргаж, голын урсгалын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.

Эрэн хайх ажиллагааг энэ сарын 16-ны бямба гаригийн 08.30 цагт дахин эхлүүлжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-17 103.26.194.28

Хайран хүүхэд олдоосой билээ эцаг эхийн буруугаас л болж дээ хүүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж