Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын нэг, Америкийн дуучин Кэти Перри Их Британийн жүжигчин Орланда Блумтай сүй тавьжээ.
Гэгээн хайрын баяр буюу Валентины баярын дараа тэд хамтдаа авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтэлсэн байсан бөгөөд зургийн дор Орландо Блум “Бүхий л амьдралынхаа турш” хэмээн бичсэн байв. Тус зурган дээр Кэти Перри ягаан алмакан шигтгээтэй сүйн бөгж зүүсэн байв.
Тэд 2016 онд танилцаж дотно харьцаатай болсон ба хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад дахин харилцаагаа сэргээн ийнхүү сүй тавьсан байна.
Дуучин Кэти Перри өмнө нь жүжигчин Рассел Брэндтэй гэрлэж байсан бол Орландо Блум “Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр Миранда Керртэй гэрлэж хүүтэй болж байсан юм.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ