ОХУ-ын парламентын гишүүн бүх насаараа хоригдож болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

ОХУ-ын парламентын гишүүн бүх насаараа хоригдож болзошгүй

ОХУ-ын парламентын гишүүн бүх насаараа хоригдож болзошгүй

ОХУ-ын парламентын дээд танхимын хамгийн отгон гишүүн, 32 настай Рауф Арашуковыг өнгөрсөн сарын сүүлээр аллагын захиалагч, авлига өгсөн, бусдыг сүрдүүлсэн зэрэг хэд хэд хэрэгт буруутган баривчилсан билээ. ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас мэдэгдсэнээр, 2010 оны дундуур Карачай-Черкессийн бүс нутгийн Захирагчийн зөвлөх Фрал Шебзухов, Залуусын байгууллагын дэд тэргүүн Аслан Жуков нарыг олон удаа буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Эдгээр аллагын гол захиалагч нь парламентын гишүүн Рауф Арашуков хэмээн хуулийнхан үзсэн бол дээрх аллагыг үйлдсэн этгээд ч түүнээс захиалга авсан хэмээн мэдүүлсэн байна. Гэрчүүд “Рауф Арашуков 1.5 сая рубль төлж, дээрх хоёр аллагыг захиалсан” гэж мэдээлсэн талаар ОХУ-ын Мөрдөн байцаах газраас мэдэгджээ.

Түүнийг Карачай-Черкессийн бүс нутгийн Захирагчийн зөвлөх Фрал Шебзуховыг хөнөөхөд 500 мянган рубль, Залуусын байгууллагын дэд тэргүүн Аслан Жуковыг хөнөөхөд 1 сая рубль өгсөн хэмээн үзэж буй юм байна.

Гэвч ОХУ-ын парламентын гишүүн "Би ямар ч буруугүй. Энэ бол улс төрийн явуулга. Би бол хохирогч" гэж мэдэгджээ. Тэрбээр уг хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлж болзошгүй аж.

Мөн түүний эцэг, “Газпром”-ын охин компанийн зөвлөх Раул Арашуковыг 450 сая ам.долларын байгалийн хий хулгайлсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган баривчилсан билээ.

Эх сурвалж: Meduza.io

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж