“Севилийн үсчин” хошин дуурийг тайзнаа тоглоно | News.MN

“Севилийн үсчин” хошин дуурийг тайзнаа тоглоно

“Севилийн үсчин” хошин дуурийг тайзнаа тоглоно

“Севилийн үсчин” хошин дуурийг тайзнаа тоглоно

Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россиний "Севилийн үсчин" дуурийг энэ сарын 17-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Энэ алдартай бүтээлийг хэдийгээр 200-гаад жилийн өмнө зохиосон боловч энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 20-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байгаагаараа онцлог аж.

Дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцсыг үзэгч та өөрийн биеэр театрт очин үзэж мэдрээрэй. "Севилийн үсчин" дуурийг дэлхийд анх 1816 онд "Аржентина" театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч, хамгийн их тоглодог дуурийн жагсаалтыг тэргүүлсээр байна.

УДБЭТ-ын уг шинэ бүтээлийн удирдлагын багт Уран сайхны удирдагч Ардын жүжигчин А.Дашпэлжээ, найруулагч С.Монти, удирдаач Ц.Гансүх, ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураач Г.Оюун, хормейстер Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа нар ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж