ОХУ-ын Сант-Петербург хотын Мэдээлэл Технологи Механик Оптикийн судалгааны үндэсний их сургуулийн барилгын давхрууд нуржээ. Онцгой байдлын албаныхны мэдээлж байгаагаар, өчигдөр /2019.02.16/ болсон энэ ослын улмаас амиа алдсан хүн байхгүй бөгөөд 86 хүнийг амжилттай гарган авсан байна. Тэдний 20 нь гадаад оюутнууд байсан аж.
Их сургуулийн барилгын дээд талын гурван давхар тэр чигээрээ нурж, онцгой байдлын 24 нэгж ослын газарт ажиллажээ. Энэхүү осол дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр хуучны барилгыг сэргээн засварлахад барилга угсралтын ажил муу хийгдсэнээс ийнхүү барилгын дээд давхрууд нурсан, мөн энэ нь маш олон хүний аминд хүрч болзошгүй ноцтой асуудал хэмээн үзэж буй юм байна.
Барилгын таазнаас эхлэн цуурч, нурж байх үеийн үйл явцыг зарим оюутнууд гар утсан дээрээ бичсэн нь цахим сүлжээнд цацагджээ.
⚡️ Момент обрушения перекрытий в здании университета ИТМО попал на видео: https://t.co/Ab08iqkr5T pic.twitter.com/PuIw4IgUCp
— 78 | НОВОСТИ (@good78news) February 16, 2019
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ