Путин: Дэлхий дээр бүрэн тусгаар тогтносон улс гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

Путин: Дэлхий дээр бүрэн тусгаар тогтносон улс гэж байхгүй

Путин: Дэлхий дээр бүрэн тусгаар тогтносон улс гэж байхгүй

Сирийн хямралыг төгсгөх арга замыг хэлэлцэхээр Пүрэв гаригт /2019.02.14/ ОХУ-ын Сочи хотноо Турк, ОХУ, Ираны удирдагчид уулзжээ.

Тус уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ Европт пуужин байрлуулахыг европчууд эсэргүүцэж чадахгүй байна. Энэ бол европчуудын эрх ашгийг маш ноцтой зөрчиж буй явдал. Европчууд пуужинг үнэхээр хүсч байна гэж бодож байна уу? Хэн ч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ тэд чимээгүй суусаар л байна. Тэдний тусгаар тогтнол хаана байна вэ?

Европын Холбооны парламент гишүүн орнуудынхаа нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байна. Дэлхийн дээр ганц ч бүрэн тусгаар тогтносон улс гэж байхгүй. Одоогийн энэ дэлхий ертөнц дээрх бүх улс харилцан хамааралтай” гэж хэлсэн байна.

Мөн Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Хасани Роухани нар АНУ Сири дэх цэргүүдээ бүрэн гаргах, мөн тэдний холбоотон курдуудыг ч хамт гаргах төлөвлөгөөнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн бол В.Путин энэ тал дээр огт эргэлзэхгүй байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж