Томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд болох спортын тэмцээн уралдааныг түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Уг хориотой холбогдуулан Хандгайтад болох тэшүүрийн зарим тэмцээний тов цуцлагдсан юм.
Энэ сард зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан тэшүүрийн тэмцээний хуваарь гарчээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард гүйлтийн тэшүүр, шорт-трекийн төрлөөр хүүхдийн өвлийн наадам болон Бүх ард түмний өвлийн спартакиад болохоор болжээ.
ХУВААРЬ:
- 03.1-3. Хүүхдийн өвлийн наадам
- 03.11-13. Бүх ард түмний өвлийн спартакиад /гүйлтийн тэшүүр болон шорт-трекийн төрөл/
Холбоотой мэдээ