Г.Наранцэцэг, Б.Ганхайч нар алтан медаль хүртэв | News.MN

Г.Наранцэцэг, Б.Ганхайч нар алтан медаль хүртэв

Г.Наранцэцэг, Б.Ганхайч нар алтан медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “European Judo Open Oberwart” тэмцээн өчигдөр/2019.02.16/ Австрийн Оберварт хотод боллоо. Энэхүү Европын нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзлэв.

Тэмцээний 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхай нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Мөн 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ.

Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.

Тэмцээний 52 кг-ын жинд 22 бөх барилдсанаас Л.Сосорбарам Итали, Испани, Тайландын бөхчүүдийг ялж, аваргын төлөөх барилдаанд Японы Рёоко Такедад дийлджээ.

Мөн 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна.

Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ. Нийт 10 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Бельги, ОХУ-ын баг тамирчид нэг хүрэл медаль хүртэж, жагсаалтын 9, 10-р байрт бичигдэв.

48 кг-ын жинд Г.Наранцэцэг алтан медаль хүртэв
Европын нээлттэй тэмцээний 63 кг-д Б.Ганхай алтан медаль хүртэв.
Европын нээлттэй тэмцээний 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж