Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн өвөлжилт харьцангуй хэвийн байсан ч цагаан сараас хойш эрс хүйтэрч, цас орсны улмаас тус багт хаваржилт хүндэрсэн байна.
Тус сумаас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт Шатад, Бор үзүүр, Харуус толгой, Униулт, Хөндлөнгийн гол, Бураан үзүүр зэрэг газарт өвөлжиж буй 60 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцжээ.
Одоогоор малын хорогдол гараагүй бөгөөд цаашид цаг агаар хүндэрвэл хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Зарим малчдын өвс, тэжээлийн нөөц багасчээ.
Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн бямба гаригт үргэлжлүүлэн Гялаан, Гүрийн хөндий, Дунд тэрмэс, Зүүн хоол, Баруун тэрмэс, Тарлан, зэрэг газарт өвөлжиж байгаа малчдаар орж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ