Архангайн Өлзийт суманд 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөв | News.MN

Архангайн Өлзийт суманд 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Архангайн Өлзийт суманд 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Архангайн Өлзийт суманд 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 13.23 цагт 4,6  магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7033105 утсанд Ѳлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитудын хүчтэй газар хѳдлѳлт болсон тухай мэдээлэл 13.48 цагт ирсэн байна.

Ямаат баг нь Архангай аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд тус аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мѳн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгджээ.

Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн 102.79-т байсан аж. Энэ нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-17 66.181.177.99

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж