"Аав, ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт болов

Хуучирсан мэдээ: 2019.02.17-нд нийтлэгдсэн

"Аав, ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт болов

"Аав, ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт болов

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн шүлэг, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу "Аав, ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт өнгөрсөн бямба гаригт “Хуульчдын талбай”-д болов.

Нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болов.

1984 онд анх зохиогдож, ХХ зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасангийн дуулснаар олны хүртээл болсон энэхүү дууны 35 жилийн ойд зориулан хөшөө босгох санаачлагыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гаргажээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав энэхүү сор бүтээлээ Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлтээ хүргүүлснийг тэрбээр талархан хүлээн авсан аж. Түүний өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонд дуучин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин зэрэг алдартнууд энэхүү  бүтээлээр Монгол Улс төдийгүй дэлхийн тайзнаас олны сонорыг мялаасан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж