Казиногийн хууль захиалагчтай юу?

Хуучирсан мэдээ: 2015.04.08-нд нийтлэгдсэн

Казиногийн хууль захиалагчтай юу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэн гэдэг эрхэм казино байгуулах гэж байгааг шууд зарла. Хуулийн төслийн ард захиалагч байна” гэж хардав.

Энэ асуултыг тавихаас өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хууль батлахаас өмнө казино байгуулах хүмүүс нь тодроод, түүнд зориулж хууль гаргах нь. Хоёр аж ахуйн нэгжид зориулж хууль гаргаж болж байгаа юм уу” гэсэн асуултыг ажлын хэсэгт хандан тавьсан юм. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд “Буудал болгоны дэргэд казино байгуулах нь үндэсний аюулгүй байдалд сөрөг. Дээр нь казиногийн ойлголт бүдэг үед  дэлхийн жишигт дүйхүйц хоёр казиног байгуулъя. Энэ тохиолдолд хоёр талын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжих бололцоо бүрдэнэ гэж үзсэн. Хуульгүй байгаа учраас казино байгуулах асуудлаар хэн ч санал ирүүлээгүй байгаа шүү, ингэж хардаж болохгүй” гэсэн хариулт өгсөн ч О.Баасанхүү гишүүний хар тайлагдсангүй, “Казиногийн хуулийн захиалагчийг зарла” гэж шахаж байлаа.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж