Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний дараа болдог сүмочдын үзүүлэх тоглолт, сүмог сурталчилах арга хэмжээ зэрэг үйл явдлууд хотуудад болж байна. Өдгөө сакура цэцэгс цэцэглэж буй хаврын өдрүүдэд ээлжит цугларалтууд үргэлжилсээр байна. Канагава мужийн Фужисава хотод болсон үзүүлэх барилдаанд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлжээ. Тэрээр аваргын төлөөх барилдаанд Гүржийн сүмоч Точиношинийг давсан байна. Гүрж сүмоч шөвгийн дөрөвт их аварга Хакүхог давжээ.
Ингээд энэ долоо хоногт болсон арга хэмжээнд оролцож буй сүмочдын шинэхэн фото агшнаас хүргэж байна.
СҮМОГИЙН ҮЗҮҮЛЭХ БАРИЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ч.БОЛОР