Долоо хоногийн өрнийн зурхай /2018.II.18-2018.II.24/

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.II.18-2018.II.24/

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.II.18-2018.II.24/

ХОНЬ

Биелүүлж чадахааргүй амлалт өгөх хэрэггүй. Энэ долоо хоногт та ажил хэргийн гэхээс илүүтэй амин хувийн асуудалдаа илүү анхаарах бололтой. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо. Долоо хоногийн сүүлээр ажилдаа бүтээлч чадваруудаа гаргаж, хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Хамт олны үйл ажиллагаанд оролцохдоо бусдыгаа хүндэтгэж, хүлээцтэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байна.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа байж романтик үйл явдлууд үргэлжлэх болно. Ажил хэргийн хүрээнд найдвартай урт хугацаанд хамтран ажиллах шинэ түнштэй болно. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.

ХАМТАТГАХ

Долоо хоногийн эхээр санхүүгийн үйл хэрэгт тооцоолоогүй алхам хийхээс зайлсхийгээрэй. Гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй. Гэр бүлээсээ хол байгаа хүмүүс найз нөхөд хөршүүдтэйгээ хамт баярыг тэмдэглэж болно. Амины болон албаны асуудлаа хольж хутгахгүй байх нь чухал. Амралтын өдрүүдэд найз нөхдийн хүрээнд уулзалт зохиоход таатай. Орлогоо нэмэгдүүлэх боломжийг битгий алд. Бусдын тусламжаас татгалзах хэрэггүй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт ажил ихтэй байна. Ажлын үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь нямбай гүйцэтгэх хэрэгтэй. Таны хичээл зүтгэлээс ажлын үр дүн шалтгаална. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Хувийн амьдрал ээдрээтэй байх болно. Ялангуяа ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлээс татгалзаж, хов живээс болгоомжлоорой.

АРСЛАН

Сүүлийн үед таныг зовоож байсан санхүүгийн асуудлаа шийдэж чадна.  Олон эх үүсвэрээр танд мөнгө орж ирэх бөгөөд нэлээд хэмжээний орлого цуглана. Гэхдээ хэрэгцээгүй зүйлсэд үрэлгэн загнах хэрэггүй. Бизнес эрхлэгчид ашигтай хөрөнгө оруулалт татаж чадаж, ажил хэргээ өргөжүүлж чадна. Ажилдаа тууштай байж, үр дүн гартал нь хүлээцтэй байгаарай.  Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд дэвшил гарч байна.

ОХИН

Баяр хөөртэй, аз жаргалтай байх болно. Таны амьдралын хамгийн таатай үе энэ долоо хоногт эхэлж байна. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Танд нэг зэрэг хэд хэдэн газраас ажил, бизнесийн санал ирэх бололтой. Гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэлээ нээх гэж яарах хэрэггүй гэж зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллох хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Ажил ихтэй өдрүүд үргэлжилнэ. Шинээр ажил эхлэх гэж байгаа бол лхагва гаригийг сонгоорой. Удирдах албан тушаалтан эсвэл гэр бүлийн ахмад настнаас зэмлэл, шүүмжлэл сонсох бололтой. Үйл хөдлөлөө хянаж, хэрэг төвөгт ороогдохоос болгоомжлоорой. Хосуудын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Харилцаагаа сайжруулахын тулд дотночлон ярилцаж, хамтдаа илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна.

ХИЛЭНЦ

Эдгээр өдрүүдэд танд олон зугаатай үйл явдал тохионо. Хайр дурлалын харилцаанд ахиц гарч, сэтгэл санаа өөдрөг байх бололтой. Бизнес эрхлэгчид нөлөө бүхий хүнээс том дэмжлэг авч чадна. Гэр бүлийн харилцаанд тааламжтай уур амьсгал зонхилж байна. Нойргүйдэл болон буруу хооллолтоос үүдэн өвчинд нэрвэгдэж болзошгүй. Зарим хүмүүст санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч магадгүй.

НУМ

Нэгэн хэвийн, уйтгартай өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ долоо хоногийн сүүлээр та гэнэт маш завгүй нэгэн болж магадгүй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл төлөвлөсний дагуу явагдана. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Явган аялал, гүйлтээр хичээллэх нь зүрхэнд тань тустай.

МАТАР

Бусад хүмүүс таныг сорьж турших нь танд таалагдахгүй. Та өөрийн байр суурь, гаргасан шийдвэртээ үнэнч байснаар аливаа асуудлаас хол байж чадна. Ажил ихтэй завгүй байхын зэрэгцээ зугаа цэнгэлд толгой мэдүүлэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал одоохондоо хүндхэн л байна. Гэхдээ та мөнгө олох чадвартай байдаг тул тэгтлээ их хямрахгүй.

ХУМХ

Энэ долоо хоног таны хувьд бүхэлдээ романтик үйл явдлаар дүүрэн байх болно. Гадаа хаврын урь орж, таны сэтгэл дотор халуун хайр шатах болно. Таны хувьд эрч хүчтэй, бүтээмжтэй долоо хоног байх болно. Эдгээр өдрүүдэд бизнесийн болон ажил хэргийн ажлаа амжуулахад таатай. Ганц бие хүмүүс долоо хоногийн дундуур хайраа илчлээрэй.

ЗАГАС

Амар тайван, аз жаргалыг мэдэрнэ. Халуун дулаан гэр бүлдээ та тайтгарал, баяр баяслыг мэдэрч чадна. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Хосуудын дунд үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажил хэргээ түр хойш нь тавих хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хүсэл биелнэ. Эрүүл мэнддээ анхаараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж