Хоёр Солонгосын нэгдсэн баг спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө | News.MN

Хоёр Солонгосын нэгдсэн баг спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө

Хоёр Солонгосын нэгдсэн баг спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө

Хоёр Солонгосын нэгдсэн баг спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө

Ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн наадамд хоёр Солонгосын нэгдсэн багууд спортын дөрвөн төрөлд өрсөлдөхөөр болсноо зарлалаа. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгчтэй баасан гаригт Швейцарьт хоёр Солонгосын төлөөлөгчид уулзсаны дараа нэгдсэн багууд эмэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй хоккей, сэлүүрт завь, жүдо гэсэн төрлүүдэд өрсөлдөх аж.

Ийнхүү хоёр Солонгосын тамирчид нэгдэн нэг баг болж анх удаа зуны Олимпийн наадамд өрсөлдөх гэж байна. Өмнө нь өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Пёнчань хотноо болсон өвлийн Олимпийн наадамд эмэгтэйчүүдийн хоккейн нэгдсэн баг оролцсон билээ. Үүнээс өмнө 2018 онд Индонезид болсон Азийн наадамд хоёр Солонгосын нэгдсэн багууд эмэгтэйчүүдийн сагс, сэлүүрт завь, каноэ завины уралдаанд оролцож байв.

Эх сурвалж: (Yonhap)

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж