Татварын алдангийн хэмжээ хоног тутамд 0.046 хувь байна | News.MN

Татварын алдангийн хэмжээ хоног тутамд 0.046 хувь байна

Татварын алдангийн хэмжээ хоног тутамд 0.046 хувь байна

Татварын алдангийн хэмжээ хоног тутамд 0.046 хувь байна

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Засгийн газар тогтоодог. Тэгвэл Засгийн газраас энэ хувь хэмжээг шинэчилж, 2019 онд энэ хувь хэмжээ хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоожээ.

Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд татварт алданги тооцох хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог бөгөөд алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны статистикийн бюллетеньд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэж тогтоодог байна.

Сануулахад,  2018 онд алдангийн хэмжээг хоног тутамд  0,050 хувь байхаар тогтоож байсан бөгөөд энэ жил 0,004 хувиар буруулсан байна. 2014 онд 0,051 хувь байжээ.

Т.ОД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-02-16 139.5.217.163

Зүгээр хувийн хэвшилээ ажилуулаад өгөөч.бид төр засгаас юу ч нэхээгүй.өөрсдийгөө үр хүүхдээ аваад явж байхад татвар даатгал тусгай зөвшөөрөл зэргээр дарамтлах юм.бидний татварын мөнгөөр төр баахан хэрэгцээгүй юмнуулыг цалинжуулж байна.дээр нь дунд тушаалын юмнууд нь баахан хүнд суртал гаргаж авилгал авахыг боддог энэ балиар үзлээсээ хэзээ салгах ьэ.өөдөөс нь эсэргүүцэл гаргавал бүр хорлож ажил явуулахгүй болгодог энэ байдлыг үндэс суураир нь өөрчлөх цаг ирсэн бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж