Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Засгийн газар тогтоодог. Тэгвэл Засгийн газраас энэ хувь хэмжээг шинэчилж, 2019 онд энэ хувь хэмжээ хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоожээ.
Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд татварт алданги тооцох хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог бөгөөд алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны статистикийн бюллетеньд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэж тогтоодог байна.
Сануулахад, 2018 онд алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоож байсан бөгөөд энэ жил 0,004 хувиар буруулсан байна. 2014 онд 0,051 хувь байжээ.
Т.ОД
Холбоотой мэдээ