Хойд Америкийн NBA-ийн 2019 оны Бүх-оддын тоглолт энэ амралтын өдрүүдэд явагдана. Өнөө өглөө тэмцээний эхний өдөр залуу тоглогчдоос бүрдсэн Дэлхийн шигшээ баг болон Нэгдсэн Улсын шигшээ багуудын тоглолт боллоо. Тус тоглолтонд К.Ирвингийн дасгалжуулсан Нэгдсэн Улсын шигшээ баг өрсөлдөгчөө 161-144 харьцаатай хожсон байна.
Тоглолтын эхний хагас 83-71 харьцаатай Нэгдсэн Улсын багийн тэргүүлэл дор явагдсан бол сүүлийн хагаст Нэгдсэн Улсын шигшээ баг тэргүүллээ хадгалсаар ялалт байгуулсан юм. Нэгдсэн Улсын шигшээ багаас 4 тоглогч 20-иос дээш оноо авсан бөгөөд талбайд гарсан бүх тоглогчид оноо авсан. К.Кузма 35 оноо, 6 самбар, 2 дамжуулалт өгч шилдэг тоглолт үзүүлэн тус тоглолтын ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ болсон байна.
Дэлхийн шигшээ багаас Б.Симмонс 28 оноогоор багаа тэргүүлж Д.Аятон, Б.Богданович, Ш.Гилжес-Александр нар тус бүр 15 оноо, Л.Дончич, Ж.Окожи нар тус бүр 13 оноо авсан байна. Ийнхүү өнгөрсөн жилийн Бүх-оддын тоглолтоор хожил байгуулж байсан Дэлхийн шигшээ баг энэ жил Нэгдсэн Улсын шигшээ багт хожигдож байна.
Б.БЯМБАБАЯР